Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд

09.00 цагт “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба Интернэт” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт болно.

 

Корпорэйт зочид буудлын хурлын танхимд

09.00 цагт Монголын олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Үндэсний чуулган  болно. Утас: 99087886

 

СЗХҮТ-ийн хурлын зааланд

10.00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран зохион байгулж байгаа ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого, шинэчлэлийн хэрэгжилт” үндэсний II чуулган, “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аяны нээлт  болно.

 

Хэвлэлийн Хүрээлэнд

11.00 цагт Монгол орон ойн нөөцийн эдэлбэрийн үнэлгээ хийж буй анхны орон болж байгаа болон Эдэлбэрийн засаглалын сайн дурын зөвлөмжийн хүрээнд Монголд хийж буй бусад ажлын явц бодит ажил болгох алхамын талаар НҮБ-ын ХХААБ-аас мэдээлэл хийнэ.

 

Монгол-Солонгосын политехник коллежид

11.00 цагт Монголд анх удаа бэлтгэх гэж байгаа авто машины кузов засварчны мэргэжлийн ангийн анхны хичээлийн нээлт  болно. Утас: 91915340, 99017930, 88843030

 

Хангарди ордон 901 тоотод

11.00 цагт БНСУ-ын Мёнжи эмнэлэг, НЭМГ- тай хамтран хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах санал ирүүлсэн бөгөөд ар гэрийн боломжоос шалтгаалан мэс засалд орох боломжгүй байгаа нэг хүнийг сонгон бүх зардлыг даан Солонгост эмчлэх болсон тухай НЭМГ-ын дарга Ш.Энхбат  мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн VII төвд /Хуучнаар/

11.30 цагт Баянгол дүүрэгт 140 хүүхдийн ортой Хүүхдийн эмнэлэгийн нээлтийн ажиллагаа, хэвлэлийн бага хурал   болно. Утас: 94949238, 89585885, 88084815

 

Улаанбаатар зочид буудлын Хархорин хурлын танхимд

14.30 цагт “Монгол Улсын 2016 оны төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.

 

Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд

14.30 цагт “Монгол Улсын 2016 оны төсвийн тэнцэл, өрийн удирдлага” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ