Гадаад хэргийн сайд утсаар эмгэнэл илэрхийлэв

img

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай утсаар ярьж ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоц осолдож олон хүний амь үрэгдсэнтэй холбогдуулж эмгэнэл илэрхийлэв.

 

 

Мөн Гадаад хэргийн сайд нар хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд  Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит хуралдааны  бэлтгэл ажлын явц, НҮБ дэх хамтын ажиллагаа,  хоёр талын дипломатуудыг харилцан богино хугацааны сургалтад хамруулж туршлага солилцох тухай болон харилцааны цаг үеийн бусад асуудалаар санал солилцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ