Өтгөн манан онц байдал зарлуулав

img

Британийн томоохон хотуудад сүүлийн гурван өдөр өтгөн манан бууснаас болж, онц байдал зарлахад хүрчээ. Өтгөн манангаас болж 10 гаруй нисэх компани, 100 гаруй нислэгээ цуцалж, их хэмжээний алдагдал хүлээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Өчигдрөөс эхлэн галт тэрэг, автобус зэргийг хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна. Тус улсын Цаг уурын хүрээлэн энэ сарын 3 болон 4-нд манан улам өтгөрөхийг сануулсан учир цэцэрлэг, бага сургуулийг түр хааж, хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ.

 

Лондон хотын Цагдаагийн удирдлагын төв “Өтгөн мананы улмаас нийслэл хотод 70 гаруй тээврийн хэрэгсэл осолдсон” гэж мэдээлжээ. Хотын удирдлагууд хөдөлгөөнд оролцож буй жолоочдыг гэрлээ асаахаас гадна хурдаа сааруулж явахыг зөвлөсөн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ