Шинэ таамаг дэвшүүлжээ

img

Америкийн тагнуулын судалгааны “Stratfor” гэх агентлаг Египетийн Синайн хойгт осолдсон Оросын “Airbus A321” онгоцны сүйрлийн талаарх шинэ таамгийг дэвшүүлсэн тухай “www.rbc.ru” мэдээллээ. Тус агентлаг твиттертээ “Энэ бол байж болох хамгийн магадлалтай хувилбар” гэж жиргэжээ. Агентлагийн үзэж буйгаар осолтой хэт даврагчидтай холбоогүй гэв.

 

“Airbus A321” хөөрөхөөс өмнө хэн нэгэн онгоцны багажны хэсэг эвсэл тээш хадгалах хэсэгт тэсрэх бөмбөг байршуулсан байх магадлалтай. Учир нь ослын газраас олдсон онгоцны сэгийг ажиглахад дэлбэрэлт гаднаасаа бус дотроосоо мэт ажиглагдаж байна гэжээ. Мөн хоёр дахь таамаг бол амиа золиослогч этгээд. Нислэгийн үеэр амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, ахмадыг заналхийлсэн байх магадлалтай хэмээн тус агентлан мэдээлсэн байна.

 

“Дээрх таамгууд байж болох хувилбар, шалгах болно” хэмээн ослын газар ажиллаж буй шинжээчид мэдэгджээ. ОХУ-ын Тээврийн яам ослын газар ажиллаж буй шинжээчид онгоц осолдоход нөлөөлсөн гэгдээд буй тэсрэх бөмбөг зэргийн үлдэгдэл, ул мөрийг олоогүй гэдгээ албан ёсоор уламжилсан байна.  

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ