”Гацуурт”-ын нинжа нэгийнхээ аминд хүрчээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр Ноён уулын Гацууртын ордод гар аргаар алт олборлож байсан иргэн нэгийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж сэжигтнийг баривчилсан байна.
Сэжигтэн А нь хувиараа алт олборлогч, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан нэгэн байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ