”Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” аян эхэллээ

img

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аяныг зохион байгуулахаар болжээ.

 

Аяны нээлт өнөөдөр болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүндэтгэл үзүүлэх “Талархалын цуваа”-г аялуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан байгууллагуудад  талархал гардуулав.

 

“Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, эрх, хөгжлийг дэмжсэн хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх хэлэлцүүлэг, уулзалтууд болох аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох нөлөөллийн ажлууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх оролцоог сайжруулах сургалт, уулзалт, өдөрлөг, эрдэм шинжилгээний бага хурал, нийгэм олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт хандлагыг зөв төлөвшүүлэх  нөлөөллийн сургалт зэргийг хийхээр төлөвлөжээ.

 

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого шинэчлэлийн хэрэгжилт" үндэсний II чуулганыг энэ сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм байна.

 

Б.Бэхи

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ