Эмнэлгийн даргын саналаар асуудал оруулж болохгүй

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Хуралдаанаар нэгдүгээр эмнэлэгт хэрэгжих “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төслийг дэмжих саналыг Д.Батцогт нарын гишүүд гаргасан байв. Энэ төслөөр ирэх онд амбултори баригдаж, 2017 оны хэвтэн эмчлүүлэх тасаг нэмэгдэх юм байна. Нийт 4.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэ төслийг хэрэгжүүлэхэд эмнэлгийн барилга нь ашиглалтад ороогүй, тусгай зөвшөөрөл аваагүй болохоор концессийн гэрээгээр хэрэгжүүлэхэд эрх зүйн орчин зөрчигдөж байна гэж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэлж байгаа бол ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба:

 

-Нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжих төсөл. Ирэх онд амбулторийн тасаг нээгдсэнээр жилд 230 орчим мянган иргэнд 28 төрлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ. Харн 2017 онд хэвтэн эмчлүүлэх тасаг шинээр нээгдэнэ гэж байлаа. Засгийн газрын хоёр гишүүний санал ийнхүү зөрөлдсөнд байнгын хорооны дарга Д.Батцогт “Сайд нар энэ асуудлыг яамны хэмжээнд ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Нэг эмнэлгийн даргын гаргасан саналаар оруулж ирээд УИХ дээр авчран хэлэлцүүлж маргалдаад байх нь зохимжгүй гэлээ. Ийнхүү уг төслийг хэрэгжүүлэхийг байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм. Тус байнгын хорооны дарга Д.Батцогт:

 

-Байнгын хорооноос  гарсан санал дүгнэлтээ гишүүд Төсвийн байнгын хороо болон чуулганы хуралдаанд хамгаалан дэмжих хэрэгтэй. Салбарын байнгын хорооноос нь дэмжигдээд явсан санал бусад хуралдаан дээр унаж болохгүй гэдгийг онцолж байлаа.

 

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ