Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

НМХГ-ын хурлын танхимд

09.00 цагт  НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал эхлэнэ. Тус хурлаар ионжуулагч цацрагийн үүсгүүр, рентген тоног төхөөрөмж ашиглаж үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагад хийсэн шалгалтын дүн, барилгын материалын үйлдвэрүүдэд хийсэн шалгалт, нийслэлийн дүүргүүдийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсүүдийн Нийгмийн халамжийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай хэлэлцэнэ. Утас:91887887

 

Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд

09:00 цагт ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр МУБИС-ийн Газарзүйн тэнхим, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа “Цөлийн цэцэрлэг” туршилтын төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт эхэлнэ.

 

МАН-ын байрны 6 давхарт

09:30 цагт Улс төрийн товчооний гишүүд МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарт өргөх бичиг өгнө.

 

МХЕГ-ын хурлын танхимд

10.00 цагт МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраас мэдээлэл хийнэ. Хорио цээр, экспорт, импортын хяналттай холбоотой мэдээллүүдийг авах боломжтой. лавлах утас 91989890

 

"Монгол ньюс"-т

11:00 цагт Ариунаа Сүри өнөөдөр 11 цагт дээр Хэвлэлийн бага хурал хийнэ.

 

12:30 цагт Кино найруулагч, зохиолч М.Энхдалай удахгүй дэлгэцнээ амилах "ЭЭЖ" киноныхоо талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд

11:00 цагт Дэлхийн банкны санхүүжилтээр манай ЕБС-иудад "Боловсролын чанарын шинэчлэл" төсөл хэрэгжихээр болно. Арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Эрхэм сэтгүүлчид хүрэлцэн ирж Дэлхийн банк боловсролын салбарт хэдэн төгрөгөөр, ямар ажил хийхээр болсоныг сурвалжилна уу. 91913865

 

Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намын байранд /Сансар тунель дээр Халх журам дунд сургуулийн 305 тоот/

12:00 цагт Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас МҮАН-н дарга М.Энхсайханг эх орноосоо урвасан байж болзошгүй тул ТЕГ-т шалгуулна сэдэвт хэвлэлийн хурал намын байрандаа мэдээлэл хийнэ. Утас: 99113439

 

Тусгаар тогтнолын ордон 6 давхарт

11:00 цагт Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой санамж бичиг байгуулна. Утас:7711-5006

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд

16.00 цагт “Хууль зүйн мэргэшүүлэх сургалтыг монгол улсын хууль зүйн их, дээд сургуульд нэвтрүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Холбогдох утас: 99107986

 

Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт “Энхрийн үрс халуун сэтгэл” ТББ-аас IV төрөхийн барилгын санхүүжилтын асуудлаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ