Шатахууны үнэ нэмэгдэж “гэнэтийн бэлэг” барих нь

Ирэх Пүрэв гаригт болох УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэх бөгөөд энэ хуралдаанаар гишүүд бензин шатахууны үнийг 100 хувь нэмэх нь тодорхой боллоо гэсэн яриа энэ өдрүүдэд Төрийн ордноор түгэж эхэллээ.

Өөрсдийнх нь булзааруулж байгаагаар “Энэ бол бөөний үнэнд тавьж байгаа татвар” гэсэн хэдий ч нефть импортлогчид харин эсрэгээрээ уг шийдвэр хэрэгжиж эхэлвэл бензиний үнээ нэмэхээс өөр аргагүй гэсэн яриа яаман дээр болсныг тэд ихэд нууцалж байгаа аж. Бензиний үнэ ийнхүү 100 хувиар нэмэгдэх нь өргөн хэрэглээний барааны үнэ өсөх шалтгаан болж, тэртэй тэргүй хүнд байгаа ард түмний аж амьдралд бас нэгэн хүнд ачаа буюу “гэнэтийн бэлэг” болж очих нь ээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ