Хэт даврагчид анааш хөнөөжээ

img

Алан хядах “Аль Шабаб” бүлэглэлийн дайчид өчигдөр Сомали улсын нэгэн амьтны хүрээлэнд нэвтэрч, амьтдын амийг тасалж буй видео бичлэгээ твиттертээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид амьтны эрхийг хамгаалагчдыг ямар ч утгагүй ажил хийж байна хэмээн буруутгасан байна.

 

Гурван хэт даврагч сүхээр анаашийн хоолойг тасдаж, “Та нар энэ анаашийн эрхийг хамгаалж чадсан уу. Бид хувьдаа тэгэж бодохгүй. Амьтад бол үхэх ёстой. Тэд бидний хүслээр амьдарч, бидний хүслээр үхэх болно” гэж мэдэгджээ.

 

Сомали улсын Засгийн газар хулгайн анчдаас болж, хуулиндаа өөрчлөлт оруулсан юм. Тусгай хамгаалалтад байдаг арслан, анааш, хирс зэрэг амьтдыг хөнөөсөн, агнасан бол бүх насаар нь хорих ял оноодог аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ