Нисгэгчид нэгнээ таних сургуулилт хийв

Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлд агаараас цохилт өгч буй Орос болон Америкийн сөнөөгч онгоцны нисгэгчид өчигдөр хоорондоо харилцаа тогтоох туршилтын сургуулилт амжилттай хийсэн тухай Пентагоны тэргүүн Эштон Картер мэдэгджээ. Тус сургуулилтын ач холбогдол нь Сири улсад агаараас цохилт өгч байхдаа хоёр улсын сөнөөгчид нэг нэгнээ андууран гал нээж, улмаар тулалдахгүй байхад дэмжлэг үзүүлэх аж.
Өнгөрсөн сарын 22-нд хоёр улсын сөнөөгч онгоцууд хоорондоо маш ойрхон зөрсөн бөгөөд Оросын тал гал нээхээр бэлдэж байсныг тогтоосон билээ. Энэхүү үйл явдлаас болж Пентагон уриалга гаргаж, ОХУ-ын Батлан хамгаалах яамтай хамтрах тунхаг бичиг гаргасан юм. Нисгэгчид нэг нэгнээ танихгүй, гал нээвэл Сирийн хувь тавилан тодорхойгүй болох эрсдэлтэй билээ. Хэргийн шалгах ажиллагаа ганцхан өдрийн дотор дуусахгүй бөгөөд буруутан тодрох хүртэл хоёр улс харилцан гал зогсоох боломжтой.
Америк хэдий Оростой хамтарсан сургуулилт хийсэн ч тус улсыг хэт даврагчид бус Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг түлхэн унагаах зорилготой байгаа сөрөг хүчинд цохилт өгч байгаа хэмээн буруутгасаар байна. Өнгөрсөн сарын эхээр Вашингтон, Москваг холбоотон орнуудад нэгдэхийг уриалсан ч Путин энэхүү саналаас татгалзаж, бие дааж цохилт өгөхийг илүүд үзжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ