Ц.Даваасүрэн гишүүн МАН-даа элссэн үү

Ийм яриа Төрийн ордонд түгээд удаж байна. 2012 оны сонгуулиар бие даан нэр дэвшиж, 2012 оны хавар намаасаа хөөгдсөн түүнийг чухам ямар шалтгаанаар МАН-д эргэж орно хэмээн ярих болсныг эрхэм гишүүн өөрөө ингэж тайлбарласан юм. МАН-ын гишүүнээр ажиллаж байх үедээ эрхэм гишүүн өөрөө намын гишүүнээс татгалзах өргөдлөө өгөөгүй аж.

Ингэснээр бие даагч маань гэнэтхэн л МАН-ын гишүүн болж орхисон юм байна. Одоо цаашид хэрхэх вэ. МАН-ын гишүүнээс өөрөө татгалзах уу, эсвэл бие даагч хэвээрээ үлдэх үү гэдэг сонголт эрхэм гишүүний өмнө ирээд байна.
Тэгвэл Ц.Даваасүрэн гишүүн хэдийнэ сонголтоо хийсэн бөгөөд 2016 оныг дуустал бие даагчаараа яваад, УИХ-ын сонгуульд МАН тойрог өгвөл МАН-аасаа нэр дэвшиж, өгөхгүй бол намаасаа албан ёсоор гарах гэнэ. Тэгээд ч одоогоор намдаа орох хүсэлгүй гэдгээ хэлсэн нь эрхэм гишүүн МАН-ыг шантаажилж байгаа хэрэг бололтой. Эрхэм гишүүн маань ирэх сонгуульд өргөн сонголттой, хос морьтой давхих нь тодорхой болсон гэнэ шүү.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ