Хонины нэхийг үндэсний брэнд болгожээ

img

 

 “Дархан минж” ХХК,  дизайнер Ариунаа Сүритэй хамтран “Snow 2016” загварын шоуг зохион байгуулахаар болжээ. Уг шоугаар хонины нэхийг боловрсуулах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснийг харуулж, нэхий бүтээгдэхүүний шинэ коллекцийг танилцуулах аж.

 

“Дархан минж” ХХК, Европын “Stahl”, “Sarchem”, Хятадын “Fambo” зэрэг компанийнхантай  хамтран монгол хонины нэхийг боловсруулах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр олон үе шаттай туршилт судалгааг явуулжээ. Судалгааны үр дүнд монгол нэхийний талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж, өмсөхөд хүнд гэгддэг нэхийг хөнгөн зөөлөн, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн болгож чадсан аж. Дизайнер Ариунаа Сүри зөөлрүүлсэн хонины нэхийгээр үндэсний брэнд гаргасан бөгөөд орчин үед нийцсэн загварын коллекцыг танилцуулах “Snow 2016” шоуг зохион байгуулахаар болсон байна.

 

Ариунаа Сүри энэ удаагийн загварын сэдвээр “Мазаалай баавгай”-г онцлон сонгосон гэв. Тоо толгой нь 22-хон болтлоо цөөрөөд байгаа ховор амьтныг хайрлаж, хамгаалж, өсгөж үржүүлээсэй гэсэн уриалга болгож энэ сэдвийг загвартаа тусгасан аж.

 

“Snow 2016”  шоунд  Германы загвар өмсөгч Rebecca Ku, Норвегийн загвар өмсөгч Enok Groven нар хүрэлцэн ирж шинэ загваруудыг өмсөж толилуулах аж. Шоу энэ сарын 14-ний 19:30 цагт  “Crocus Event Hall”-д энтертайнмент хэлбэрээр зохиогдох юм байна.  

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ