Хөвсгөлөөс хил дээр хуваарилсан цэргүүд хууч өвчтэй байсан

img

Гэрэл зургийг MPA.MN

Хил хамгаалах ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд зарим цахим хэвлэлээр Хятадын хилчид, Монгол хилчдэд буу тулган сүрдүүлсэн, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын харьяат таван цэрэг Увс аймгийн Баруунтурууны хилийн отрядад алба хааж байхдаа амь насаа алдсан тухай мэдээлэгдсэн. Тэгвэл эдгээр асуудалд ХХЕГ-ын Хилийн боомтын хэлтсийн дарга, хурандаа А.Ганбилэг, Төлөвлөлт, хангалтын хэлтсийн дарга, хурандаа Н.Баттулга нар өчигдөр тайлбар өгөв.

 

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын харьяат таван цэрэг Увс аймгийн Баруунтурууны хилийн отрядад алба хааж байхдаа амь насаа алдсан гэдэг мэдээлэл гарч байна. Энэ нь зарим талаараа ташаа байна гэж Хилийн боомтын хэлтсийн дарга, хурандаа А.Ганбилэг мэдээлсэн.

 

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын хоёрдугаар багийн иргэн П.Бөхбаатар гэдэг цэрэг албаа хэвийн хаагаад, зохих журмын дагуу халагдсан. Алба хааж байхдаа ямар нэг эмнэлгийн үйлчилгээ авч байгаагүй. Түүний өвчилсөн байдал нь цэргийн албанаас шалтгаалаагүй.

 

Б.Хүчитбаатарын хувьд хугацаат цэргийн албаа хаагаад, одоо Хилийн ... дугаар ангид гэрээт хилчнээр албаа үргэлжлүүлэн хааж байна. Эрүүл, саруул.

 

Харин Б.Бат-Эрдэнэ бол алба хааж байх хугацаандаа гэдэс хэвлий дүүрэх зовиур илэрч,  эмнэлгийн байгууллагуудад хандаж оношийг тодруулахад сүрьеэгийн төрлийн өвчин байсан. Эмчийн хяналтад орж энэ оношоороо цэргийн албанаас халагдаж байсан. Хил хамгаалах байгууллагаас тухайн албан хаагчийн эмчилгээний зардалд 1.9 сая төгрөгийг олгосон байдаг.

 

Б.Батдэлгэрийн хувьд цэрэгт татагдан ирсэн хойноо эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн байгууллагад хандахад цусны цагаан эсийн хурц хавдар гэсэн онош гарсан. Тухайн үед эмнэлгийн тусламжийн шаардлагатай арга хэмжээг хил хамгаалах байгууллагаас үзүүлсэн. Дээрх албан хаагчид цэрэгт татагдахдаа суурь өвчтэй байсан гэдэг нь цэрэгт ирсэн хойно нь тодорхой болсон. Үүнийг нотолсон эмч нарын дүгнэлт, магадлагаа бий.

 

Б.Мэндхүү гэдэг цэргийн хувьд харуул дээр алба хааж байгаад өөрийгөө боомилж нас барсан байдалтай олдсон. Албаны шалгалтаар үзэхэд бие эрхтэнд нь гэмтэл учруулсан зүйл байдаггүй. Хууль хяналтын байгууллагууд зохих ёсны шалгалт явуулаад дүгнэлтээ гаргасан байдаг.

 

Талийгаач болсон цэргийн алба хаагчдыг цэргийн албанаас шалтгаалаад амиа алдсан гэдэг дүгнэлт хуулийн болон эмнэлгийн байгууллагын дүгнэлт дээр харагдахгүй байгаа. Цэргийн албанаас шалтгаалсан зүйл байхгүй. Харин суурь өвчтэй байгаад цэрэгт ирсэн хойноо онош нь тодорхой болсон цэргүүдэд эмчилгээ, үйлчилгээний шаардагдах зардлыг нь олгоод явж байсан гэж тайлбарласан.

 

Цэрэг татлагын комисст мэргэжлийн эмч ажиллаагүй

 

Харин ХХЕГ-ын Төлөвлөлт, хангалтын хэлтсийн дарга, хурандаа Н.Баттулга “Зарим цэргийн алба хаагч нас барсан явдлыг цэргийн албатай холбож байгаа нь учир дутагдалтай байна. Энэ удаа Хөвсгөл аймгийн цэрэг татлагын үйл явц дээр хяналт тавихаар хил хамгаалах байгууллагын Мэргэжлийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанар хариуцсан улсын байцаагчаар ахлуулсан бүлэг очиж ажилласан. Тэд манай хилийн ангид 148 цэрэг хуваарилсны 18 нь өвчтэй буюу эрүүл мэндээрээ цэргийн албанд тэнцэхээргүй хүмүүс байсан. Сүрьеэ өвчинтэй тав, гэмтэлтэй тав, бэлгийн замын халдварт өвчтэй гурав, мэдрэлийн саажилттай нэг, ивэрхий, мэс заслын өвчтэй хоёр, жингийн алдагдалтай нэг, мөөгөнцэртэй нэг цэрэг тэнцүүлсэн байсан.

 

Үүнийг нь судлаад үзэхээр аймгийн нэгдсэн эмнэлгээс цэрэг татлагын мэргэжлийн эмч нарын комиссын бүрэлдэхүүнд мэдрэл, сэтгэц, гэмтлийн эмчийг ажиллуулаагүй. Мөн ашиглах боломжгүй актлагдсан сүрьеэ илрүүлэх аппаратыг ашигласан дутагдал илэрсэн. Энэ байдлаас харахад хууч өвчтэй хүнийг цэргийн албанд тэнцүүлж, албанд очсны дараа өвчин нь сэдрэх, албанаас чөлөөлөгдөх явдал гарч байна” гэж ярьсан.

 

Хил зөрсөн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн

Дорнодын хилийн чиглэлээр хятадын иргэд монголын тал руу хил зөрчин орж ирж өвс хадсан. Уг зөрчлөөс болж хятадын хилчид манайхан руу буу тулгаж сүрдүүлсэн гэсэн мэдээлэл гарсан.

 

Тэгвэл Хил хамгаалах ерөнхий газраас хилийн зөрчил гарсан нь үнэн. Харин буу тулгаж сүрдүүлсэн гэдэг нь ташаа мэдээлэл болохыг онцлов. Тэдний хэлснээр хятад иргэн өөрийн хилийн шугамын дагуу өвс хадаж байгаад, санаандгүй монголын тал руу хил зөрчин орж ирж өвс хадсан асуудал гарчээ. Уг зөрчлийг газар дээр нь хоёр улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугмаар хамтарсан шалгалт явуулан, хил зөрчсөн гэдгийг тогтоогоод шийдвэрлэсэн байна.

 

Хил зөрчигчийг хятадын талд хүлээлгэн өгч, түүний өвс хадаж байсан мотоцикль, трактор бусад багаж техникийг нотломжоор хүлээлгэн өгч олон улсын гэрээ хэлцэлцээрийн дагуу шийджээ. Хятадын хилчид манайхан руу буу тулган хил зөрчигчөө авч явсан зүйлгүй аж.  Харин ч өөрийн хил зөрчигчийг саатуулахаар явж байсан хятадын хоёр хилчин шинэ цэргүүд учир туршлага дутаж хил зөрчсөн асуудал гарсан байна. Үүнийг газар дээр нь тогтоож, хүлээлгэж өгчээ.

 

Б.Буд

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Цэргиин комисс гээд үзлэг хииж авдаг юу хуцаад байнаа юм эрүүл саруул ардын хүүхдүүдииг авчихаад одоо болохоор суурь өвчтэй гэх. Хилиин цэрэг, анги нь хариуцлага хүлээ комиссын эмч нар амь насыг нь төл . Хүнии эрхиин комисс танай ажил байна Хүнии эрхээ гээд шоудана хэдэн хоригдлын тухай ярина Сайн ч ярьж чадахгүй юмнууд зайлаач би наадахыг чинь хиичихнэ суудлаа тавьж өг хүнии эрхиин талаар ярих та хүн өрөөнөөсөө гарахгүй цаас хөөцөлдсөн та нарт хүнии мөс сэтгэл байхгүй юм чинь та нар чадахгүй новшнууд аа зайл
2015-11-08
Зочин:
hilchid iim goomoi yum hiihgui uls ter chigeere debil bolz bn daa
2015-11-05
Зочин:
Huvsgul aimgiin Renchilhvmbe sum shvvv uuchlaarai
2015-11-05
Зочин:
Zu zu bvh suuri uvchtei zaluuchuud Uvs aimgiin ter sumiin otrydad ochchihsiin bna tee hudlaa bitgii shoudaad bail daa tsereg tatlagaar bvh ervvl mendiin tuvuus ochdog mergejliin emch nariig mergejliin bus geed bgaa ymuu heleh vgee bodoj tsegtselj vnen munuur ni yriach dee archaagvi hil hamgaalah alba ve
2015-11-05
Зочин:
Suuri uwchtei yum bol yu gej tseregt tats iin be?tsergiin tatlagiin emnelgiin bagiin tonight tuhuurumj bagshiin asuudal yarigdaj ehelne
2015-11-05
mmm:
humuus min xudlaa medeelel bitgii gargaj baigaach dee yasan ch muuhai bolson humuus baidiin
2015-11-05
zochin:
tn shd anh tserg tatlaga ehlehd mergjliin emchiin aviaachd ter shinljee entrg ni abaad ubuulj bhad yaadiin ubchtee huuhdee tseregt ubuulchd tgd tsergees ubchin avsan gj daraa n buruugaa ugj bdag haashaa ch humuus baidiin boldoo tgd ch ter havdar jiliin dotor bii boldgui yum shuu emch hunii. huviar helhed umnu ni havdarta bsanaa medehgui sedersen bh
2015-11-05
zochin:
hil hamgaalah baiguullagiin ner hundiig unagaah gej iim yum bicheed hudlaa niitleed baihaa bolioochee ta nar buhel buten hilee manuulj bgaa ene ner turtee baiguullagiin talaat ingej bichj baih gej dee ene huldaa medeelel ugsun humuus gej yamar heregte gd iim yum hj ubaan bol doo
2015-11-05
kkk:
setgetsin uvchtee hun tseregt yavj bn
2015-11-05
zochin:
hudlaa medeellel tsatsaj bhaa boliooch ene hevlele medeelliihen ene bol zgeer hil hamgaalah bguullagiin neriig unagaah gsen uildel yum bishuu hil hamgaalah bguullaha hilchideeree bid baharhaj bh estoi ene humuus ene bguullaga baij bid taibn hil min mongol uls min taibn bgaa biz dee ingej hudlaa medeelel gargaj hunii tolgoi erguulj butuu oilgolt ugj bh buruu shuu ene hudlaa medeelel tsatsan humuust hariuytslaga tootsoh heregtee shuu
2015-11-05