Онгоцны хар хайрцгийг өгөхийг шаарджээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 17.00 цагийн өөрийн твиттертээ 11 минутын видео бичлэгээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хутга барьсан, орос хэлээр тун цэвэрхэн ярьдаг хэт даврагчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг Сири дэх ажиллагаагаа зогсоож, Египетийн Синайн хойгт осолдсон Оросын “Airbus A321” онгоцны хар хайрцагнуудыг өгөхийг шаарджээ. Хэт даврагчид онгоцыг сүйрүүлсэн хэмээн мэдэгдсэн боловч Египетийн тал үгүйсгэсэн хэвээр байна.

 

“Орос ахан дүүс” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хэт даврагчид “Бидний эсрэг хүч хэрэглэсэн учир гэмгүй иргэд амиа алдсан. Бид үргэлж хариуг нь өгөх болно. Хэрвээ цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохгүй бол Орос улсад томоохон хэмжээний халдлага үйлдэх болно. Путин та буруу сонголт хийснээ тун удахгүй мэдэх болно. Бидэнд нэн даруй осолдсон онгоцны хар хайрцагнуудыг өг. Татгалзвал халдлага зохион байгуулж, олон иргэний аминд хүрнэ” гэж мэдэгджээ.

 

Хэт даврагчид ийнхүү мэдэгдснийхээ дараа Синайн хойгт осолдсон онгоцны ослын газар нэвтэрсэн зургуудаа твиттертээ нийтэлжээ. Ослын дараа Египетийн хүчнийхэн ослын газрыг хамгаалалтадаа аваад байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ