Шарм эль Шейх хүрэх нислэгүүдээ зогсоов

Египетийн Синайн Хойгт осолдсон Оросын онгоцны ослын шалтгаан тодорхой болох хүртэл барууны орнууд тус улсын аялал жуучлалын гол бүс гэгддэг Шарм эль Шейх дэх нислэгээ зогсоосон тухай “CNN” агентлаг мэдээллээ. АНУ, Их Британи, Франц, Голланд, Герман, Канад, Белги, Грек улс Шарм эль Шейх дэх нислэгээ албан ёсоор зогсоосон болохоо мэдэгдсэн байна.
Жуулчид болон иргэд тус амралтын газар очихын тулд заавал дамжих шаардлагатай болжээ. Дээрх орнууд нислэгээ зогсоосон шалтгаанаа “Оросын онгоцны осолтой Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл холбоотой байж болзошгүй. Тагнуулын мэдээллээр хэт даврагчдын гарт алсын тусгалтай пуужин бий” гэж мэдэгджээ.
Ослын газар ажиллаж буй Орос болон Египетийн шинжээчид хэт даврагчид осолтой холбоогүй хэмээн мэдэгдээд байгаа. Учир нь онгоц агаарт буюу дотроосоо дэлбэрсэн болох нь нотлогдоод байна. Оросын тал онгоц хөөрөхөөс өмнө хэт даврагчид эсвэл алан хядах бүлэглэл тэсрэх бөмбөг байршуулсан байх магадлалтай хэмээн мэдэгдсэн байна. Хэт даврагчид осолтой холбоотой гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Онгоцны хар хайрцагны мэдээлэл тайлах ажиллагаанд Голланд улсаас тусламж авахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ