Баривчилгаа №1, баривчилгаа №2 ... үргэлжлэл бий юү

img

Долоо хоног хүрэхгүй хугацаанд хоёр баривчилгаа. Энэ бол Өршөөлийн хуулийг баталж, албан тушаалын хэргийг өршөөхгүй гэж шийдвэр гарсны маргааш нь л “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал асан Б.Батзаяаг баривчлан хорьсон. Түүний дуулиан намжиж амжаагүй байтал Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчиллаа. Цаг үе, нөхцөл байдал нь тэгж таарав уу. Эсвэл зохион байгуулалттайгаар ямар нэг юмыг эхлүүлэв үү. Хэрэв юм эхлүүлсэн гэж үзвэл тэр нь юу вэ. Бас хэн эхлүүлэв.

 

 

Нийгэмд зүй ёсны ийм асуулт эзэн бие хайн тэнэж эхэллээ. Эдгээр хоёр баривчилгаанд төстэй технологи байгааг анзааралгүй өнгөрөөж болохгүй. Хэн хэнийг нь оройн цагаар, урьдчилан бэлтгэсэн гүйцэтгэх ажиллагааны үр дүнд дайчлан баривчилсан гэж харагдаж байгаа. Хамгийн гол адил төстэй тал нь хоёулангийнх нь ар талууд үүнийг өөрсөд рүү нь ирж байгаа улс төрийн дайралт гэж харж буй.

 

Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148.4 дүгээр зүйл буюу бүлэглэн зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол гэсэн агуулга бүхий зүйл ангиар сэжигтнээр баривчилжээ. Тэр баригдсанаар өөр олон албан тушаалтан уг хэрэгт татагдан шалгуулах нөхцөл байдал бий болоод байгаа. Б.Батзаяагаар эхэлсэн баривчилгаа бол дөнгөж эхлэл гэдгийг УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлсэн нь анхаарал татсан. Тэрээр “Нарийн царигаар Монголын баялгийг урагшаа зөөх гэсэн хүмүүс хэтэрхий олон боллоо. Б.Батзаяа бол  тэрний золиос юм.  Энэ  дөнгөж  эхлэл.  Цаашдаа ч олон хүнийг хоморголох нь тодорхой” гэсэн нь  мэдээлэлд ойр байгаа хүний үг гэдэг утгаараа ортой байж мэднэ. Х.Баттулга гишүүний хувьд энэ хэргийн цаад зорилгыг шууд таньж байгаа болтой мэдэгдэл хийсэн. Тавантолгойн гэрээний тогтоолын төслийг ард түмэнд ашигтайгаар боловсруулж өргөн барих гэж байхад ийм дайралт ирж байна гэж тэр хэлсэн.

 

Тэгвэл МАХН-ын зүгээс өөр хэлбэртэй ч агуулга адилхан юм яриад байгаа. Бүр нэр заагаад, Г.Шийлэгдамбын баривчилгааны захиалгат эзнээр Ерөнхийлөгчийг шууд нэрлэж байхад Х.Баттулга битүү дохиогоор Ерөнхий сайдыг зааж буй. Хэрвээ тэдний таамаг үндэслэлтэй байгаад хэн нэгэнд баривчилгаа зохион байгуулах эрх ашиг байгаа бол яах вэ. Эсвэл эрх ашгаа баривчилгаагаар дамжуулан гүйцэлдүүлэх “адгийн” арга яваад байна уу. Тэр тохиолдолд №3-ийн эзэн хэн байх нь чухал биш. Жижиг чулуу хаанаас ч олдоно.  Шүүх, цагдаа, хууль хяналтын байгууллагад дуудагдаж, шалгуулахыг зарим хүн чулуу няслах гэж ёжтой нэрлэдэг юм билээ. Чулуу няслуулах улс төр үргэлжлэх үү, эс үргэлжлэх үү гэдгийг харах л үлдлээ.

 

 

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба авлига авсан уу

 

АТГ-аас уржигдар 16.00 цагийн үед МАХН-ыг Засгийн газарт төлөөлөн суугаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг яаман дээрээ байхад нь авлига, албан тушаалын хэргээр баривчилж, хорих 461-р ангид түр саатуулсан. Зарим эх сурвалжийн мэдээлснээр АТГ-ын ажилтнууд Г.Шийлэгдамба сайдыг авлига авч байхад газар дээр нь барьсан гэх. 500 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют байсан тухай албан бус мэдээлэл ч үүнтэй холбогдон гараад байна.

 

Тэгвэл өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, тухайн үед  Г.Шийлэгдамбаар  ахлуулсан ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 6 буюу өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-д хийх Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн мэдээлэлтэй холбогдуулан яаман дээрээ хуралдаж байхад нь АТГ-ын ажилтнууд орж ирэн баривчилсан гэх.

 

Түүнчлэн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай хамт түүний жолоочоос гадна тус яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунхандыг саатуулан байцааж, тухайн  өдрийн шөнө буюу 02 цагийн орчимд сулласан гэх мэдээлэл байна. АТГ-аас харин албан ёсны тайлбар одоогоор өгөөгүй байна.

 

Харин өчигдөр үүнтэй холбогдуулан МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар намынхаа байранд хэвлэлийн хурал зарлан, мэдээлэл хийсэн юм. Үйл явдлын мэдээллийг тоймлон хүргэе.

 

08.00 цаг. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан тухай мэдээллийг бүх мэдээллийн цахим хуудсууд онцолсон байв. Улмаар олон нийтийн сүлжээ сайтуудад түгээгдэн өчигдрийн дуулиант сэдэв болон үргэлжилсэн.

 

Яг энэ үед МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян өөрийн “Твиттер” хуудаснаа “Г.Шийлэгдамба сайдыг асуухаар АТГ-т ирлээ. АТГ-аас харин энд байхгүй, хорих 461-р ангид байгаа гэв. Тэнд очоогүй. Нууц шоронтой болчихож” хэмээн жиргэсэн юм.

      

10.00 цаг. Г.Шийлэгдамбыг баривчилсан гэх мэдээлэл оргил цэгтээ хүрч байв. Гэтэл Засгийн газрын бас нэгэн сайдын өрөөгөөр АТГ-ынхан “зочлоод” гарсан тухай мэдээ тарж эхэллээ. Тэр нь мөн л МАХН-ын гишүүн буюу Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ байсан юм. Түүнийг намынх нь Ерөнхий нарийн бичгийн даргын баривчилгаатай холбоотойгоор ийнхүү сурагласан байж мэднэ хэмээн таамаглаж байлаа.

 

12.00 цаг. Цагдаагийн ерөнхий газарт Эрүүгийн цагдаагийн ажилтнууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын баривчилгааны тухай тодруулахад “Бидэнд хамааралгүй зүйл. АТГ тодорхой тайлбар хийх байх” гэсэн хариулт өгсөн.

 

12.10 цаг. Төрийн ордонд “Сайдын цаг” уулзалт болов. Уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцсон юм. Энэ үеэр дээрх баривчилгаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Энэ талаар би мэдээлэл багатай байна. Г.Шийлэгдамба гэдэг хүнтэй холбоотой асуудлыг АТГ шалгаж байгаа гэдэг дээр улстөржих шаардлагагүй. Хамгийн гол нь хүний эрхийг хангаж ажиллах ёстой. Зарим хүний эрхийн байгууллага, ар гэрийнхнээс нь 20 гаруй цагийн хугацаанд өмгөөлөгч оролцуулаагүй гэсэн гомдол гаргаж байгаа. Ер нь аливаа асуудлын гэм бурууг шүүх тогтоодог. Прокурор, АТГ, Мөрдөн байцаах газар хүний эрхийг хангаж ажиллах үүрэгтэй” гэв.

 

 

 “АТГ-ын баривчилгааны ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа” гэв

 

13.00 цаг. МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар үйл явдалтай холбогдуулан мэдээлэл хийсэн. Тус намынхны хувьд энэ явдлыг цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн дүгнэж байгаагаа илэрхийлсэн билээ.

 

Энэ тухай Э.Эрдэнэжамъян “Г.Шийлэгдамба сайдыг баривчилсан нь МАХН-ын эсрэг хийж буй улс төрийн зохион байгуулалттай хэлмэгдүүлэлтийн дараагийн шат юм. МАХН-ын дарга, удирдлагууд болон гишүүдэд чиглэсэн заналхийлэл, хэлмэгдүүлэлт ирэх нь тодорхой байсан. Харин хэзээ, хэнийг барих бол гэсэн асуулт л нууц байсан юм. Гэтэл үүний хариу болж Засгийн газрын гишүүн Г.Шийлэгдамбыг ийнхүү баривчиллаа. Энэ бол сонгууль дөхсөнтэй, мөн МАХН-ын нэр хүнд сэргэж байгаатай шууд холбоотой зүйл юм. Манай нам ийм хэлмэгдүүлэлтийг үзсээр ирсэн. Тиймээс айхгүй гэдгээ хэлье. Баривчилсан гэдгийг нь сонсоод бид Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ гэсэн хүмүүстэй хамт АТГ-т очиход, хорих 461 дүгээр анги руу аваад явсан гэх хариултыг өгсөн. Тэнд ямар маягийн байцаалт явуулсныг харин сайн мэдэхгүй байна. Өмгөөлөгч нартай уулзаж байна. Гэвч нэг харамсалтай зүйл хэлэхэд АТГ-ын эсрэг явдаг өмгөөлөгч олдохоо байжээ” гэсэн юм.

 

Үүний дараа МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж мөн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Засгийн газар болоод УИХ-д суудалтай, улс төрийн хувьд өөрийн тогтвортой байр суурьтай намын хувьд шударга ёсны төлөө явсаар ирсэн. Гэвч бидний энэхүү зорилгыг таслан зогсоох, саад болох ямар нэгэн алхмуудтай  бид  эрс  шийдэмгий тэмцэх болно. Монгол оронд өнөөдөр нийтийг хамарсан мөрдөлт, хэлмэгдүүлэлт, тагнах, чагнах ажиллагаа ердийн үзэгдэл болон хувирлаа. 1937 оны хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүй  гэж бид байнга ярьдаг. Гэтэл нөхцөл байдал буруу тал руугаа эргэж байгааг бид харж байна. Шударга үнэнийг тогтоох хуулийн байгууллага хүртэл захиалагчтай болсонд харамсаж байна. Шүүх, прокурор, цагдаа, АТГ нь хэлмэгдүүлэлтийн арга хэрэгсэл болон хувирчээ. Бидний авсан мэдээллээр баривчлагдсан тэдгээр хүмүүсийг урд шөнөжингөө  ямар ч өмгөөлөгчгүйгээр дарамталж, мэдүүлэг авсан байна. Цаашид бид иймэрхүү хэлмэгдүүлэлтийн золиос болж байгаа хүмүүсийг хамгаалан ажиллана” гэлээ.

 

Нөгөө талдаа энэхүү баривчилгааг цаг хугацааны хувьд үзэхэд МАН-ын удирдлагууд МАХН-тай хамтарч сонгуульд орох тухай мэдээлэл гарсантай ч холбоотой байж болзошгүй гэж тэд үзэж байгаа гэсэн юм.

 

Түүнээс гадна өөрсдийнх нь хэлснээр “захиалагч” нь хэн байж болох талаар асуухад, Э.Эрдэнэжамъян “АТГ-ын даргыг, мөн ерөнхий прокурорыг хэн томилдог юм бэ. Ц.Элбэгдорж гэж ганцхан л хүн байгаа шүү дээ. Ерөнхийлөгч энэ бүхний ард байна” хэмээн мэдэгдлээ. 

 

14.40 цаг.  Энэ  бүх  мэдээлэл  гарсны дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, МАХН-ын болон УИХ-ын гишүүн Ч.Улаан нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өрөөнд хамт оржээ. Ингээд төд удалгүй АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж дуудагдан мөн тийш явж орсон байна. Харин ямар асуудлын талаар хэлэлцсэн нь нууц үлдсэн юм.

 

15.40 цаг. АТГ-ын хараанд өртсөн дараагийн хүнээр тодроод буй Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өөрөө тайлбар хийсэн. Тэрбээр “АТГ-аас намайг албан ёсоор дуудаж, шалгаж, байцаасан зүйл байхгүй гэдгийг хэлье. Тиймээс би үүсээд байгаа нөхцөл байдал, мэдээлэлтэй холбоотойгоор АТГ-т албан бичиг хүргүүлэхээр болсон. Тус албан бичигтээ надтай холбоотой асуудал байгаа бол тайлбар өгөхийг хүссэн юм. Миний бие аль нэг намын талд оролгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ирсэн. Тиймээс энэ улс төрийн тоглоомд орох үндэс байхгүй” хэмээн ярьсан юм. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын баривчилгааны талаар тэрбээр намын нөхөдтэйгөө адилхан байр суурьтай байгаа гэлээ.

 

АТГ-ын тайлбар чухал

 

Тэгвэл өмнө нь хэлсэнчлэн сайд Г.Шийлэгдамбыг авлига авч байх үед үйлдэл дээр нь барьсан гэх мэдээллийг үзвэл АТГ-аас ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан гэсэн үг болно. Эсвэл хэн нэгэн цагийг нь тааруулж мэдээлэл өгсөн байж ч болохоор байна. Мөн 500 сая төгрөгтэй тэнцэх валютын асуудал ч баттай бус байгаа.

 

Гэх мэтчилэн маш олон эргэлзээтэй, учир битүүлэг зүйл уг баривчилгааг тойрон эргэлдсээр байна. Харин албан ёсны баримттай мэдээлэл өгөх учиртай АТГ ямар ч тайлбар хийгээгүй л байна. Хэзээ хэвлэлийнхэнд хандах нь ч тодорхойгүй хэвээр. Ямартай ч тэдний өгөх тайлбар нийгэмд бодит дүгнэлт хийх хөшүүрэг болох биз ээ.  

 

УИХ-ын дарга З.Энхболд:

-Дулаан хувцсаа базаагаад сайн өмгөөлөгч авахдаа бэлд, А.Гансүх ээ.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

 

Х.Баттулга:

-Таныг шалгана гэсэн мэдээлэл байна.

-Шалгана ш дээ, дандаа л шалгадаг.

Эх сурвалж: www.news.mn

 

Э.Эрдэнэжамъян:

-МАХН-ын удирдлагуудын эсрэг хийж байгаа хэлмэгдүүлэлтийн дараагийн үе шат эхэллээ. Эрт орой, хэзээ нэгэн цагт МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, удирдлагууд руу чиглэх байсан. Хэзээ вэ, хэн бэ гэдэг асуулт л байсан юм. Ер нь МАХН-аас тодорхой ажил төрөл хийж байгаа бүх хүнийг АТГ өдөрт нэг удаа дууддаг.

МАХН-аас зарласан хэвлэлийн бага хурлаас

 

Г.БАЛЖИННЯМ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Нохойнууд сайн
2015-11-08
хадаа:
энэ бүх баривчилгаа улс төртөө холбоогүй байх сайдййн хувд бол гардуулсанл байнлээ харин түүныг матсан нь дамжигүй МАН н нөдүүдэл матсанаас гарцаагүй тэд нам хуваалаа гээд МАХН ханыг үзэж чадахгүй хорсоод байгаа тул тэлнээс залахгүй
2015-11-08
Зочин:
Идлээ уулаа гэнэ идүүлэхгүй гээд баривчлахаар хэлмэгдлээ гэнэ шийлэг өөрөө ажлаа өгнө гэдэг хариуцлагаа хүлээн зөвшөөрч байна гэсэн үг
2015-11-08
zochin:
huuchin nastai humuus hudal yarisan hun aisandaa hun alna gej yaridag bsan yag teren shig ymaa
2015-11-08
Зочин:
bayrtsogt, bayr nariig yagaad barivchalxgui bgaa uym bee
2015-11-08
Зочин:
Луйварчид баригдаж эхэллээ цаашид давшруулахгуй бол эргээл аюултай
2015-11-07
od:
Badamjunai,bayartsogt,sanj n bayar nar g hurdan shalgaach,ATG s hvn bvhen hvleej bga shvv!!!
2015-11-07
Huurhii:
Turiin mungiig zavshij idej uuhaa le bolichih tegvel shalguulaad sandraad baih yum baihgui shdee
2015-11-07
Huurhii:
Turiin mungiig zavshij idej uuhaa le bolichih tegvel shalguulaad sandraad baih yum baihgui shdee
2015-11-07
Hergui:
Hudlaa hudlaa medeelel tsah yumaa songuultai holbootoi hubsgalt nam huchee abhaar elbegee ah aigaad l iim yum hj bgaa bh oo odoo hubisgslt nam garsan ni dr sh dee ardchilsan nam garahgui bol mongol uls suirlee geed l bugd ogson tegeed yab ulam amidral dordson odoo huu nam garch yum aa tsegtselsen ni dr ee
2015-11-07
Зочин:
Badamjunai ,bayrtsogt, bayr,saihan bilge,enhsaihan, nariig shalgaachee, denduu shunal tagnuul, nugel nudeeree garna daa
2015-11-06
Зочин:
Za ard tumen mini. Bid 2016 onii songuuld dandaa bie daagch nariig songoe. Oor zamgui ,ene tor eeljilj barsan namuud alinch garsan adil luibarchid garna
2015-11-06
Zochin:
Zaisang ch duusgasan daa abilgal ihch absan daa odoo tegj bolohgui shalig damba olon habar negendee gedeg dee denduu shunaltai bn ard tumenii mongoor tuilj guitslee
2015-11-06
зочин:
Бүхэл бүтэн зг гишүүн бүрэн эрхтэй атг хуулиа мэдэж байгаа байлгүй бурууьай болоод гардуулсан болоод л баригдсан байлгүй дээ үнэхээр ард түмний мөнгийг хулгайлж байгаа бол очих естой газараа очих л байлгүй
2015-11-06
zochin:
Bayancelenge aisandaa shalguulah belen gex shig nam dagaagvi geh shig yariltslagiig ni vzsen ta bvhen sain vzej haraarai helsen ugniihee daraa uruulaa hazaj tevdej bna lee
2015-11-06
Зочин:
Одоогийн улс торчид бугд авилгагч тэднийг шалгах шаардлага байхгуй
2015-11-06
Зочин:
Хятад зэрэг оронд дээр ажилдаг хумуусийг авилга авсаныг батлах шаардлаггуй байдаг юун омгоологч бурч байхгуй
2015-11-06
Зочин:
Оросд авилгал зориуд огч байгаад барьдаг
2015-11-06
shog uls torchid:
Idej uuhaaraa uurgiin Mori shig, uruudaj barigdahaaraa uilanhai huuhed shig udsen bol jalaa uurne hoo
2015-11-06
Зочин:
Энэ Эрдэнэжамьян Элбэгдорж еронхийлэгч ард нь байгаа гэж гутгэж байна Еронхийлогчийг гутгэж болж байгаа юм чинь энэ хун тун аюултай хун байна
2015-11-06
Зочин:
МАХН ТОДОРХОЙ 2016 ОНД ЦЭВЭР ЯЛНА, ЭРХ БАРИГЧИД ДАВАРЧ БАЙНА
2015-11-06
Erdene:
Daraagin hun barag Erdene bh da.
2015-11-06
Зочин:
нэг зүйл тодорхой байна даа. хурал хийж байхад нь барьсан юм бол юун үйлдэл дээр нь барьсан байх вэ, ингэсгээд дараагийн сайд нь томилогдохоор чимээгүй болох биз
2015-11-06
Хх:
МАХН chin ter chigeeree avilagch hulgaichuud bsisan yumuu
2015-11-06
Тамир:
Юун хэлмэгдүүлэлт яриад байнаа.Идэж уучихаад баригдах болохоор хэлмэгдлээ ч гэх шиг юу болоод байна
2015-11-06
Зочин:
Шийлэгдамба төрийн дархлагдсан хулгайч шүү Түүний булхайг олон хүн мэднэ
2015-11-06
S Erdene:
Erdeniigee bariachee hudlaa olon tumnii anhaarliig tuurulduulj Edrene pizdagaa tseverhen avj garhiin tuld ene medeellig tsatsaj iim uil ajilgaa hj bga bizdaa
2015-11-06
Зочин:
Дараагийн УИХ-ын сонгууль, дараа нь ерөнхийлөгчийн сонгуулиар өөр хүчин гарч ирээд Элбэгээгийн хамаг но-г дэлгэх тул үхтэлээ айж одоо л дайснуудаа нугаслах гэж яарч байна
2015-11-06
zochin:
Авилгачид авилгачиндаа хайртай , тэд хамгаална ч , дэмжинэ ч, ахиад авилга авна ч, албан тушаалаа ашиглана ч...сууриар нь таслаж байж л улс хөгжинө.
2015-11-06
IRGEN:
OSHOOO OLON AVILGACHIDIIG BARIH HERGTEI SHUUUUUUUUUUU OSHOO OLONG SHALGAH ESTOI SAIN SHALGA NOTOI BOLOOL BARIJ BGASHDEEEEE
2015-11-06
Зочин:
Shiilegdambiin orond ENHBAYAR,Batzayagiin orond BATTULGA idej uusnaa huraalgaj deelee numruh tsagt Mongol ariusna.
2015-11-06
Зочин:
Үхсэн элэнцгийн чинь хэлмэгдүүлэлт. Чи муу бас хамтран хулгайлагч нь уу. Та нар шиг ард түмний эрүүл мэндэд зарцуулах мөнгийг хулгайлагчид бүгд үхэж далд орох хэрэгтэй. Эмчлүүлж чадалгүй үхсэн хүмүүстэй эрлэгийн оронд очоод уулзаарай новш оо
2015-11-06
Зочин:
Ard irgediin amidraliig dorduulsan, ediin zasgiin hyamraasan, jinhene avilgachdiig haitsaalsan, gadniihantai niilj tom tom ord tusluudiig hulgailj baigaa nugelee nuuh gej l uls turiin zorilgoor humuus helmegduulj baina. Tuunees yag l avligatai shudragaar temtsej haragdana daa.
2015-11-06
Зочин:
Үхсэн элэнцгийн чинь хэлмэгдүүлэлт. Чи муу бас хамтран хулгайлагч нь уу. Та нар шиг ард түмний эрүүл мэндэд зарцуулах мөнгийг хулгайлагчид бүгд үхэж далд орох хэрэгтэй. Эмчлүүлж чадалгүй үхсэн хүмүүстэй эрлэгийн оронд очоод уулзаарай новш оо
Зочин:
Юун АН вэ, Шийлэгдамба МАХН биз дээ. Тэгээд ч ард түмний эрүүл мэндийн мөнгөөс эрээ цээргүй хусаж байхад нь баривчилж алах ёстой байтал юун 1937 он энэ тэр гэж шал худлаа улс төржүүлээд байна. Тэгээд хусаад хулгайлаад ард түмэн эмчлүүлж чадахгүй үхэж байх ёстой болж байна уу. МАХН-ын малууд Монголоос зайлцгаа, бүгд хулгайч, ажил хийлгүй бөгс долоож амьдрах санаатай улс
2015-11-06
Зочин:
Юун АН вэ, Шийлэгдамба МАХН биз дээ. Тэгээд ч ард түмний эрүүл мэндийн мөнгөөс эрээ цээргүй хусаж байхад нь баривчилж алах ёстой байтал юун 1937 он энэ тэр гэж шал худлаа улс төржүүлээд байна. Тэгээд хусаад хулгайлаад ард түмэн эмчлүүлж чадахгүй үхэж байх ёстой болж байна уу. МАХН-ын малууд Монголоос зайлцгаа, бүгд хулгайч, ажил хийлгүй бөгс долоож амьдрах санаатай улс
2015-11-06
zochin:
edgeer bguulguud henees ch haraat bus uil ajilgaa ybuuldag shuu dee
2015-11-06
иргэн:
Шийлэгдамба муу заваан авилгач, одоо тэр төрийн нарийн гээд байгаа бүдүүн Ганчимэгийг нь шалгах хэрэгтэй дэ - тэр л хамаг юмны зангилаа шүү. Хуучин эрүүл мэндийн газар гэж агентлагт ажиллаж байхдаа Ганчимэг өөрийн дарга, одоогийн Нийслэлийн ЭМГ-ын дарга Энхбатыг АТГ-д матаж байсан туршлагатай гар да
2015-11-06
зочин:
АН-аас салж улс орноо урагш явуулахсан, энэ оронд болж байгаа зүйл байхгүй боллоо, бүхий л шатанд улсын мөнгийг идэх асуудал бүүр хэвийн зүйл болж хувирлаа,
2015-11-06
Зочин:
1937 он дахин ирлээ. АН үүнийг хийж байна гэхэд итгэмээргүй. Элбэгдоржтон АТГийн нохойнуудаа ажилд нь турхирчээ. Шөнө хар машин давхиад л,,,,
2015-11-06
Иргэн:
Нохойнууд сайн
зочин:
АН-ын хийж байгаа ажил биш байх нам дотроо буюу МАН-ын явуулга Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэсэн үг байдаг биз дээ
2015-11-06
zochin:
Heel hahuul mungu ideed bgaa uls turchid ichdegch boloosoi. Humuus so awilgatai temtsej ywaa huniig yagaad ush honzon sansn gd bgam boloo bi eroso oilgohgui bn
2015-11-06
zochin:
Heel hahuul mungu ideed bgaa uls turchid ichdegch boloosoi. Humuus so awilgatai temtsej ywaa huniig yagaad ush honzon sansn gd bgam boloo bi eroso oilgohgui bn
2015-11-06
Зочин:
Шийлэгдамба тэнэг тэнэг гэхэд ажоын өрөөндөө авилга авахаар тэнэг хүн мөн үү.АН-ынхан бүр солиорч гүйцжээ.Алтанхуягийн бариад гүйгээд байгаа хуулийн төслийг хэлэлцэх нь зөв байна гэдэгтэй нийлэх боллоо.Энэ байгууллагыг устгахгүй бол цаашдаа сонгуулийн үеэр бүр их хэлмэгдүүлэлт явуулахаар байна.Хүзүүгүй нөхрийн дохиур мод л болждээ.
2015-11-06
Зочин:
Fucking bayartsogtiigoo shalgaachee huzuugui muu lalaraa
2015-11-06
Зочин:
Элбэгдорж болиочээ. Яасан их ос хонзон авдаг хун бэ? Хонзогнож хор найруулж байхын оронд элгээ хэвтээд бгаа улс орноо оод нь татахыг бодооч. Ард тумэн ядуурал гэдгийг мах цусаараа чиний уед мэдэрч бна. Хэзээ ч ийм уе байгаагуй юм шуу хужаа цустаа.
2015-11-06
Зочин:
Дараагийн УИХ-ын сонгууль, дараа нь ерөнхийлөгчийн сонгуулиар өөр хүчин гарч ирээд Элбэгээгийн хамаг но-г дэлгэх тул үхтэлээ айж одоо л дайснуудаа нугаслах гэж яарч байна
Зочин:
Ард түмний эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх төсвөөс авилгал аван хумсалж олон хүний амийг авч байгааг хамгаалаад улс төржүүлээд байгаа МАХН, эрдэнэжамян мэтийн хүн шаарууыг яах вэ? Нүгэл нь нүдээрээ гарна даа. Эмчилгээ авч чадаагүй тарчилж үхсэн хүмүүсийн сүнс та нарыг амраахгүй байх болтугай
2015-11-06
zochin:
avilgal xeel xaxuulitai tuushtai temtseeree es bugus mongol oron tuildaj bn.Nigmiig ediin zasag bish yos surtaxuun dorooituuldag....
2015-11-06