Сисигийн айлчлалыг эсэргүүцэв

img

Египетийн Ерөнхийлөгч Абдуль Фаттах аль Сиси Их Британи улсад төрийн айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр Лондон хотноо байрлах Ерөнхий сайд Дэвид Камероны албан өрөөнд зочилсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уулзалтын үеэр олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд Сисиг Ойрхи Дорнодын хямралд буруутгаж, хэт даврагчдыг зэвсэг болон шаардлагатай зүйлсээр хангадаг хэмээн буруутгасан байна.

 

Жагсагчид гартаа “Хатан хаан, Сисиг бүү хүлээн ав”, “Египеттэй бүү гэрээ хий”, “Хүний эрхийг дээдэл” гэх мэт лоозонгууд барьцгаажээ. “Египеттэй гэрээ байгуулах нь хүний эрхийг ноцтой зөрчих болно. Энэ улс хүний эрхийг зөрчдөг. Британийн удирдлагууд Сисиг хүлээн авах нь гутамшиг” хэмээн жагсаалын зохион байгуулагч мэдэгджээ.

 

Жагсаалд оролцогчдын ихэнх нь Британи улсад ажиллаж, амьдардаг египетчүүд гэнэ. Лондонгийн цагдаа нар өчигдөр жагсаалыг тараахын тулд даралттай ус ашиглаж, 45 жагсагчийг саатуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ