Vнэд хvрэх хvн

УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэнг ирэх сонгуулийн vеэр “vнэд хvрэх” хvн гэж нэрлэх болжээ. Учир нь мань хvнийг намаасаа хөөсөн хэмээн сvр дуулиантайгаар мэдэгдэж байсан МАН-ынхан эрхэм гишvvнээ эргvvлэн “авах” “хvнлэг” шийдвэр гаргаад байгаа. Өөрөөр хэлбэл өмнө нь намын гишvvнчлэлийн асуудлыг нь тогтоолоор гаргаж ирээд байгаа юм. Учир нь өмнө нь гаргасан шийдвэрээ хvчингvй болгожээ. Vvнийгээ МАН-ын дvрмийн 6.1-т заасны дагуу өргөдлөө өгч байсан хvнийг хөөх ёстой байдаг. Гэтэл өргөдөл өгөөгvй учраас тухайн тогтоол хvчингvй гэх агуулгыг хэлж байгаа юм. Тэгэхээр тvvний намын гишvvнчлэлийг сэргээж байгаа нь ирэх оны сонгуульд энэ хvн хэрэгтэй гэдгийг “ах” намынхан андахгvй сайн мэдчихээд уучлалт гуйж доошоо орж байхаар урдах “цаасаа” хvчингvй болгож байгаа бололтой. Гэвч Ц.Даваасvрэн гишvvний хувьд “би бие даагч гэсэн статусаа хэрэгжvvлж дуусгах ёстой. Сонгуулийн vр дvнгээр гарч ирсэн учраас олны итгэл сэтгэлийг бодох ёстой. Тэгээд ард иргэдээсээ дэвших эсэхээ асууна. Заавал дэвших ёстой ч биш.” хэмээн тайлбарлаж байгаа. Энэ нь цаад утгаараа өөрийнхөө нэр хvндийн vнэ цэнийг тойрогтоо мэдэрчихсэн хvний vг vйлдэл гэдгийг хэнбугай гадарлахаар байгаа. Тиймээс vнэд хvрэх хvн хэсэг хугацаанд гэдгэр алхах биз ээ.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ