БХЯ-ынхан дэд сайдаа үдлээ

img

 

Засгийн газрын дэд сайд нарыг цомхотгох шийдвэрийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөрд хүндэтгэл үзүүлэн үдлээ. Түүнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан болон Батлан хамгаалах яамны нийт бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлсэн юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ “Манай А.Баттөрийн батлан хамгаалах салбарын төлөө хийсэн ажил олон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ялангуяа, батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагааг өндөр төвшинд гаргахад идэвх санаачлагатай ажиллажээ. Өнөөдөр бусад яамдтай харьцуулахад манай яамны гадаад хамтын ажиллагаа, харилцаа сайн байна. Хоёрдугаарт, цэргийн алба хаагчдын бэлэн байдлыг хангах, биеийн тамираар хичээллэхэд нь санаачлага, зүтгэлтэй ажиллаж ирсэн. Цэргийн ангиудыг спорт заалтай болгохоос эхлээд бусад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хичээж ажилласан гэдгийг манай салбарынхан мэднэ. Таны цаашдын ажил, хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье” гээд Батлан хамгаалах яамны Хүндэт тэмдэгээр шагнасан юм.

 

А.Баттөр “Өмнө нь УИХ-ын шийдвэрийн дагуу ажлаа өгч байсан удаа бий. Гэхдээ Батлан хамгаалах яамны бүрэлдэхүүн шиг ингэж хүндэтгэл үзүүлж байгаагүй юм байна. Та бүхэндээ талархаж байна. Сайд маань сая хэллээ. Миний хийж гүйцэтгэхийг хичээсэн ажлуудыг тоймоллоо. Ер нь цаашдаа батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагааг өнөөгийн хүрсэн төвшингөөс буулгахгүйгээр авч яваарай. Түүнээс гадна батлан салбарын мэдээллийн аюулгүй байдлын хангах төслийг хэрэгжүүлэхээр ярилцсан. Үүнийг ажил хэрэг болгон үргэлжүүлэх учиртай. Эцэст нь хэлэхэд, батлан хамгаалах салбар, биеийн тамир хоёрыг нэг төвшинд ойлгож байх хэрэгтэй гэж боддог. Бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангахад биеийн тамир онцгой үүрэгтэй. “Засгийн газрын цом”-ын төлөөх тэмцээнд Батлан хамгаалах сайд, дэд сайд хоёулаа оролцож байсан нь манай салбарынхан түүний удирдлагууд биеийн тамирт хэрхэн ханддаг нь харагдаж байгаа байх. Та бүхний цаашдын батлан хамгаалах их үйлсэд тань амжилт хүсье” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ynshigch:
Ded said nariig tsomhotgoh n zov oo
2015-11-06
зочин:
Батлан хамгаалах яамны удирдах ажилтанууд албан тушаалын 1-5 байртай байна тэгэхэд ангид ажиллаж байгаа офицер,ахлагч нар айлын хажууд, түрээсийн нийтийн байранд зутруу амьдарч байгааг сайд нь мэддэг болоосой энэ олон байрыг яах вэ
2015-11-06
Зочин:
.
2015-11-06
1234:
elchin saidaa hiij baihgui de mgl-d demii irsen ym
2015-11-06
Зочин:
bas neg tosviin mongiig urgui zardaghun yablaa zov sh dee
2015-11-06
Зочин:
гуравдугаарт. Хамт ажиллаж байсан Сайд нараа огт ажил хийлгэхгүй, матаад байсан гэдгийг дурьдъя гэж үү
2015-11-06
Ийм байх ёстой:
Дэд сайд нь сайдыэхаа эсрэг элдэв мэдэгдэл, ярилцлага өгөөд л байсан. Сайд нь харин түүнд хүндэтгэл үзүүлж байна. Үүнийг харахад сайхан байна шү. Төрийн удирдагчид ийм л байх ёстой. Нутгийн ах А.Баттөрдөө амжилт хүсье
2015-11-06