Г.Шийлэгдамба албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
2015-11-06

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг энэ сарын 4-ний орой АТГ-аас баривчлан саатуулсан билээ. Түүнийг бусдаас авлига авсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Үүнтэй холбогдуулан ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлжээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр:

 

-Засгийн газрын гишүүн, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан өргөдөл гаргасан байна. Уг өргөдөлд “АТГ-ын байцаагчид надад эрүүгийн тусгай ангиар хэрэг үүсгэж, бусдаас ихээхэн хэмжээний мөнгө авсан мэтээр тулган байцаасан. Тухайн үед миний албан өрөөндөө хувийн зорилгоор өөрийн олон жилийн танил нөхрөөс зээлсэн мөнгийг хадгалж байсан. Үүнийг хувийнхаа хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөж байсан юм. Би ямар нэг гэмт хэрэг хийгээгүй, төрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж энэ мөнгийг олоогүй. Тиймээс би энэ мөнгийг АТГ-ын байцаагчид үзүүлсэн. Харин АТГ-аас надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хууль бусаар олсон мөнгө эсэхийг тогтоох нь зүйтэй гэдэг хэрэг үүсгээд ажиллаж байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт өдөр шөнөгүй ажилладаг олон мянган эмч сувилагч нарынхаа нэр хүндийг сэвтээхгүйг хичээж байна. Дээр нь шалгаж байгаа үйл явц улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж багагүй хугацаа авах байдал үүсээд байгаа. Монгол Улсын сайд хүн өрөөндөө мөнгө хадгалж байсан нь зарим хэсэгт эргэлзээ төрүүлж байна. Цаашлаад Засгийн газрын тогтворгүй  нөхцөл үүсгэж болзошгүй учраас өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүн, ЭМС-ын сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөх хүсэлтээ гаргаж байгааг хүлээж авна уу. Эрүүл мэнд, спортын салбарт намайг урьж ажиллуулсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс”эвсэл, УИХ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт талархлаа. Энэ хэрэг Монгол Улсын шүүхээр цагаатна гэдэгт итгэлтэй байгаа. Үүний дараагаар та бүхэнтэй нэр цэвэр, нүүр бардам уулзах болно” гэсэн байна.

 

Түүний өргөдлийг Ерөнхий сайд хүлээж авлаа хэмээн мэдээллээ.  

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yg unen Enhbayriin balgaar olon hun suirnee
2015-11-08
Зочин:
Ene Enhbayr zondoo humuusiig alna daa ene hereg yu ch bish bhaa
2015-11-08
demberel:
Za za yu l bolood bna daa saidaa oor gazar mongo togorgoo ogj avahgvi yav daa
2015-11-07
Зочин:
ШАЛИГДАМБА ЯДУУСЭЛЭНГЭТЭЙГЭЭ ГАРДУУЛЖ ДЭЭ. ШИЙТГҮҮЛВЭЛ ТААРНА.
2015-11-07
Зочин:
ШАЛИГДАМБА ЯДУУСЭЛЭНГЭТЭЙГЭЭ ГАРДУУЛЖ ДЭЭ. ШИЙТГҮҮЛВЭЛ ТААРНА.
2015-11-07
Зочин:
ШАЛИГДАМБА ЯДУУСЭЛЭНГЭТЭЙГЭЭ ГАРДУУЛЖ ДЭЭ. ШИЙТГҮҮЛВЭЛ ТААРНА.
2015-11-07
Bulgan:
Xiisen ajlaaraa dugnegden yarigdax saixan tsag irex bolnoo!
2015-11-07
irgen:
odoo garduultsan yum chin ur yaahavdee zailuul
2015-11-07
Zob:
Zarim humuus amnii zorgooroo burhiim daa gej
2015-11-07
Zochin:
Eronhiilogch saihanbileg er ni eberten tuuraitanguud bugd l idej bgaa shee idddggui bol iim lainii ajil hiih uu
2015-11-07
Zochin:
Estoi teneg humuusiig itguuleh gej bgaa yum shig zohioj bichij bna a tseber uls toriin ybuulag gedgiig hench unshaad oilgono biz dee said hun ooroo ingej hezee ch bichihgui l bgui yu daa yana saihanbeleg ee ard tumendee itguuleh um bichuulee ubaa
2015-11-07
Bosoo:
Barigdaagui baisan bol ushuu ch ihiig husah baisan yum.Eruul mendiin yamnii said nar yahaaraa ajiliinhaa seifend munguu hadgaldag bna.Hurelbaatar said bas seifend munguu hadgalgaj bgaad barigdsan.Hariutsalgatai alban tushaal hashij baij huuhed huurch bga yum shig teneg yum bichej uuriiguu gemgui hun shig bicheed bh yum.Bankind hadgalj bolohgui mungu bolood l ajil deeree hadgalj baisan n todorhoi shdee.Barigdahaasaa umnu naad mungniihuu uchiriig tailbarlah baijdee said guai.Chinii bulhai baigal orchinii saidaar ajillaj bhaas ehelsen shdee.Enkhbayr darga chini hamgaalaad baisan bolohoos
2015-11-06
зочин:
Эр хүн.
2015-11-06
Зочин:
ШАЛИГДАМБА ЯДУУСЭЛЭНГЭТЭЙГЭЭ ГАРДУУЛЖ ДЭЭ. ШИЙТГҮҮЛВЭЛ ТААРНА.
Зочин:
Хариуцаж байсан салбарын ажлаа унагахгүйн тулд өөрөө буугаад шалгуулья гэж хэлж чадах өөр сайд дарга байна уу?
2015-11-06
irgen:
odoo garduultsan yum chin ur yaahavdee zailuul
Зочин:
МАХНамынхан бүгдээрээ авилагчид юмуу хаашаа юм
2015-11-06
Иргэн:
Энхбаярын дарамдаар иим зуйл хиисэн байх.Энхбаяр ойрд сонгууль боллоо гээд намыханаа загнаад бгаа гэсэн.
2015-11-06
Зочин:
ШАЛИГДАМБА ЯДУУСЭЛЭНГЭТЭЙГЭЭ ГАРДУУЛЖ ДЭЭ. ШИЙТГҮҮЛВЭЛ ТААРНА.
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-11-06