Трампийг эсэргүүцэв

Ирэх оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших сонирхолтой байгаа тэрбумтан Дональд Трамп өчигдөр “NBS” телевизийн “Saturday Night Live” нэвтрүүлэгт уригдаж, ярилцлага өгчээ. Шууд ярилцлага эхлээд удаагүй байхад телевизийн байрны гадна хэдэн зуун хүн Трампийг эсэргүүцэн жагссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсагчид Трампийг “Улс төрд орж, баяжихыг хүссэн бизнесмэн” хэмээн тодорхойлжээ.
Жагсагчид гартаа “Нэрээ тат”, “Амаа тат”, “Улс төрийн талаар мэдэхгүй байж, яаж улстөрч болохыг хүсэв” гэх мэт лоозон барьцгаасан байжээ. Эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж, 10 гаруй жагсагч шууд ярицлага явагдаж байсан эфирийн байр руу нэвтрэхийг санаархсан аж.
Трамп ярилцлагынхаа дараа твиттертээ “Олон зуун хүн намайг дэмжихгүй байна. Гэхдээ би сэтгэлээр унахгүй. Миний эсрэг нэгдсэн хүмүүс эх орондоо хайргүй бололтой” гэж жиргэсэн байна. Тэрбээр мөн дээрх эсэргүүцлийн жагсаалыг сөрөг хүчин эсвэл сонгуульд нэр дэвших зорилготой байгаа намын нөхөд нь зохион байгуулсан гэж мэдэгджээ. Бүгд найрамдах намаас 10 нэр дэвшигч сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ