Капитрон банк зээлдэгчээ дарамталдаг уу
Банкнаас зээл авсан бол ямар нэг дарамттай байдгийг зээлдэгч бүхэн мэднэ. Мөнгөтэй, мөнгөгүй үе таарахад хүүн дээр хүү бодогдох нь сэтгэлийн зовлон болно. Дээр нь банкнаас утасдаж, “өрөөн төл, өрөөн төл” хэмээн зовлон дээр шаналал нэмнэ. Ийм байдал хэд давтагдвал зураг хөрөгтэй нь сонинд байрлуулж, улс орон даяар өр ширтэйг нь зарлана. Эхэндээ зээлдэгч байсан бол эцэстээ гэмт хэрэгтэн шахуу юм болно.
Банкнуудын зээлдэгчтэйгээ ажилладаг энэ тактик сүүлийн үед өөрчлөгдөж, хүч хэрэглэдэг болжээ. Тухайлбал, Капитрон банк хүн хөлсөлж, зээлдэгчээ дарамтлуулжээ. Бүр тодруулбал 10 сая төгрөгийн зээлээ хугацаанд нь төлөөгүй зээлдэгчээ Капитрон банк улсын начин Б.Одхүүг хөлсөлж, дарамтлуулсан байна. Олон удаагийн энэ дарамтыг тэсвэрлээгүй зээлдэгч хуулийн байгууллагад хандаж, өдгөө Капитрон банкны “хамсаатан” Б.Одхүү бусдыг дарамталсан хэргээр цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа гэнэ.
Тэрбээр Капитрон банкны захиалгаар таван сар гаруйн хугацаанд зээлдэгчийг дарамталж, шахаж шаардсаныг нь хуулийнхан тогтоогоод байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ