Өршөөлд хамрагдсан хүмүүс гэмт хэрэгт холбогдоогүй

img

Өршөөлийн хууль батлагдаад 10 гаруй хонож байгаа. Хуулийг хэрэгжүүлэхээр өршөөлд хамрагдсан иргэдийг суллаж,  орон гэрт нь хүлээлгэн өгөх ажил явагдаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Өршөөлийн хууль 10 дугаар сарын 29-нд батлагдсан. Батлагдсан өдрөөс нь эхлэн энэ хууль мөрдөж эхэлнэ. Хуулийн 4.1 дэх заалтаар ял эдэлж байгаа 1343 хүн суллагдаж байгаа бол, 5.1 заалтаар эдэлж байгаа ялаас нь хоёр жил хасагдсан 1741 хүн суллагаж байна.  Нийтдээ 2071 хүн суллагдсан. Суллагдсан хүмүүсээс очих газаргүй 5 хүнийг “Зөв амьдрах ухаан” байгууллага нийгэмшүүлэхээр авсан. Өмнө нь батлагдаж байсан Өршөөлийн хуулийг комисс хэрэгжүүлдэг байсан бол энэ удаа шүүх, прокурор, цагдаа гэсэн хууль хяналтын байгууллага хэрэгжүүлж байгаа. Өршөөлийн хууль хамрагдан суллагдсан хүмүүсээс одоогийн байдлаар ямар нэг гэмт хэрэгт холбогдон хоригдсон  зүйл байхгүй хэмээлээ. ШШГЕГ-ын дэд, хурандаа н.Туулхүү:

 

-Өршөөлөөс суллагдсан хүмүүс Эрдэнэтэд  танхайран хоригдож байгаа гэх мэдээлэл үндэслэлгүй.  Бид өглөө бүр бүх аймгийн дарга нартай холбогдон мэдээлэл авдаг.  Ер нь Өршөөлийн хууль батлагдсан дунджаар 2000 орчим иргэн суллагддаг. Үүнээс 6-7 хувь нь дахин гэм  хэрэг үйлддэг судалгаа байдаг гэсэн юм.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ