Вагоноор очоод таксигаар ирдэг хулгайчийг барьжээ

img

Хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байгаа тул иргэдийн өмч хөрөнгөдөө тавих анхаарлаа сайжруулах, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байдаг.

 

Тэгвэл хулгайчдын үйлдэл улам нарийсчээ. Вагоноор очиж хулгай хийгээд таксигаар буцаж ирдэг бүлэг хулгайчийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, Дорноговь аймгийн цагдаагийн газарт 50 гаруй гар утас, комьютер хулгайлсан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Энэ нь тэдний зөвхөн 10 дугаар сард хийсэн “хөдөлмөр” гэдгийг сэжигтнүүд хүлээн зөвшөөрч, хэргээ хүлээгээд байгаа гэнэ.

 

Гэмт этгээдүүд өглөө вагонд сууж Дорноговь аймагт очоод орой, шөнийн цагаар “ажлаа амжуулаад”, такси хөлслөн Улаанбаатарт ирдэг. Улмаар Теди болон бусад гар утас худалдаалдаг төвүүдэд буруу гарын эд зүйлсээ борлуулаад мөрөө буруулдаг байсныг цагдаагийнхан ирүүлсэн байна.

 

Хулгайд эд зүйлсээ алдсан иргэд олонх тохиолдолд маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад ханддаг. Гэтэл гэмт этгээд хэдийн Улаанбаатарт ирээд хулгайлагдсан эд зүйлсийг зарчихсан зогсож байдаг байж. Удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тэд одоогийн байдлаар гурван удаагийн үйлдлээ хүлээгээд байгаа гэнэ.

 

Гэмт этгээдүүд хулгай хийгээд таски хөлслөн буцахдаа зардлыг дөрвөн хүн зорчиж буйгаар тооцон төлдөг байна. Учир нь Улаанбаатар-Дорноговь хооронд такси үйлчилгээ үзүүлдэг жолооч нар дөрвөн зорчигч бүрдсэн тохиолдолд явдаг аж. Энэ нь уг чиглэлд такси үйлчилгээ үзүүлдэг жолооч нарт осолтой юм. Шөнийн цагаар нэг, хоёр хүн хангалттай зардал төлөөд зорьсон газартаа хүргүүлье гэвэл сэрэмжлэхэд илүүдэхгүй нь байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Хулгайчдыг овог нэртэй нь зарлан мэдээлж баймаар юмаа
2015-11-20
KKKKKKKKKKK:
HULGAIN YMIIG YAAJ MEEH UUUU DALDIIG HARDAG HYN L MEDEH BH DAA KKKKKKKK
2015-11-10
Зочин:
hulgain umiig medseer baij avdag tsaad nohduudiig shiitgehgui bol ene hulgai zogsohgui ee
2015-11-10
Зочин:
Galt tereg..mongol hel chini ustlaa
2015-11-10