Өршөөлийн хуулиар гадаадын найман иргэн суллагджээ

img

 

Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүжигчид өнгөрсөн баасан гаригт суллагдсан билээ. Энэхүү хуулиар Монголын 2071 хүмүүжигчид суллагдаж эрх чөлөөтэй болсон. Тэгвэл энэ хуульд Монголд ял эдэлж байсан гадаадын иргэд ч хамрагдсан байна. ОХУ-ын 4, БНХАУ-ын 2, БНСУ-ын 1, Филиппин-1 нийт 8 гадаадын иргэн өршөөлийн хуульд хамрагдаж, эх орондоо буцжээ. Тэднийг нийслэлийн Тахарын албаны алба хаагчид ИХШХЕГ-ын Албадан гаргах хэлтэст хүлээлгэн өгчээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erka:
Goe goe bvgdiin sullaad
2015-11-10
bayaraa:
ene hed ig yaah gej urshuudug bn aa
2015-11-10