Обама, Нетаняаху нар уулзлаа

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняаху нар өчигдөр Вашингтон хотноо уулзаж, Палестин болон Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Палестинчууд Иеруслам хотноо нэвтрэх эрхгүй болсондоо дургүйцэж, Израйльд халдлага үйлдэж, эмх замбараагүй байдал үүсгээд байгаа юм. Израйлийн цагдаа нар палестинчуудад цохилт өгөх болжээ. Обама энэ асуудалд сэтгэл эмзэглэж буйгаа илэрхийлж, энхийн аргаар шийдвэрлэхийн уриалсан байна. Мөн Ерөнхийлөгч, Израйль улсыг Тегеранд анхаарлаа хандуулахыг хүсчээ.

 

Тегеран “P5+1” холбоотой байгуулсан гэрээний дагуу ирэх оны зургаадугаар сар хүртэл цөмийн хөтөлбөрөө зогсоогоод байгаа юм. Энэхүү уулзалт хаалттай болсон бөгөөд удирдагчид сэтгүүлчдэд мэдээлэл хийгээгүй байна. Удирдагчид уулзалтын үеэр ямар асуудлыг хөндөн ярилцсан нь тодорхойгүй байгаа юм.

 

Бенжамин Нетаняаху өнгөрөгч гуравдугаар сард гэргийн хамтаар Вашингтон төрийн айлчлал хийж, Конгресст Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар илтгэл тавьсан билээ. Тэрбээр Цагаан ордны зөвшөөрөлгүйгээр Тегераны талаар байр сууриа хүргэж, Обамагийн дургүйцлийг хүргэсэн юм. Ерөнхий сайд илтгэлийнхээ үеэр Америкийг, Иранд туслалцаа үзүүлдэг хэмээн буруутгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
izrail bol jinhene aluurchid.irantai terseldehiin orond aluurchidtai temtseh heregtei.
2015-11-20