Путинтэй уулзахыг хүсчээ

img

Дэлхийн хүчирхэг эдийн засагтай 20 улсын удирдлагууд энэ сарын 14-16-ны өдрүүдэд Туркийн Анталия хотноо чуулахаар боллоо. “G-20” буюу “Их 20” уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах санал гаргасан талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Одоогоор удирдагчдын уулзалтыг албан ёсоор товлоогүй байна. Гэхдээ удирдагчид албан бус уулзалт хийж магадгүй” гэж мэдэгджээ.

 

“2013 онд Москва хотноо зохион байгуулагдсан “Их 20” уулзалтаар удирдагчид 14 минут уулзсан бол өнгөрсөн онд Австралид болсон уулзалтаар 11 минут уулзсан” тухай “Ройтерс агентлаг мэдээллээ.

 

Обамагаас гадна Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Японы Ерөнхий сайд Шинзо Абе нар Путинтэй уулзах санал гаргасан талаар Японы “NHK” агентлаг уулзав. Тус агентлаг “Энэхүү уулзалт зохион байгуулагдах өндөр магадлалтай” гэж дамжуулжээ.

 

Сүүлийн үеийн мэдээгээр “Их 20” уулзалтад Туркийн Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин оролцохоор болсон гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
тэнгисийн хүчний болон хуурай газрын хүчний онолоор үзэлцэж байна даа
2015-11-10