Хогийг эрчим хүч болгох үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулна

img

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, зөвлөх А.Цолмон нар БНСУ-ын “3S SOLUTION” ХХК-ийн захирал ноён Ом Тэ Сан, ажлын албаны дарга ноён Пак Жун Жин нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Улаанбаатар хотын хог хаягдалыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх зориулалт бүхий “Ногоон ЭКО цогцолбор соёл амралтын төв байгуулах” төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцсан байна. Талууд хог хаягдал ашиглан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулахаар болж БОНХАЖЯ-тай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

 

 

Энэ нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого” –ыг хэрэгжүүлэх зорилгоор БОНХАЖЯам, БНСУ-ын ТРИ ЭС СОЛЮШН ХХК-тай Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, цэвэр технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дамжуулан Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

3S gedeg company baidag esehiig sudalsan uu?:
3S gedeg company baidag esehiig sudalsan uu?
2015-11-15
Irgen:
Hog bolovsruulah uildver ali deer MAH -n ued barichaagui biluu. Barisan hoinoo yu ni ch bilee bolohoo baisan duuldsan. Hotin meer Batbayar Munhbayarin ued.
2015-11-10
Ts:
Hogiig Solongos bish German l chanartai hiideg yum daa naaduul chini yu hiihev dee.
2015-11-10