Ц.Оюунбаатар ЭМС-ын сайдыг түр орлон гүйцэтгэнэ

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба шалгагдаж байгаатай холбогдуулан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар түүний өргөдлийг хүлээн авчээ. Ингээд ЭМС-ыг томилогдтол түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилсон байна. ЭМС-ын сайдын нэрийг МАХН-наас дэвшүүлэн Засгийн газарт санал оруулах юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг ЭМС-ын сайдад нэрийг нь дэвшүүлэхээр ярьж байгаа сурагтай.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ