Ерөнхий сайдыг огцруулах бичигт Н.Алтанхуяг нар гарын үсэг зураагүй

img

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар гарын үсэг цуглуулж буй УИХ-ын гишүүн Г.Уянгын бичигт АН-ын нөлөө бүхий лидерүүд болох Х.Баттулга, Н.Алтанхуяг нар гарын үсэг зурсан гэх мэдээлэл худлаа гэдгийг албаны эх сурвалж тодотголоо.


Х.Баттулга гишүүн, Н.Алтанхуяг нар гарын үсэг зурсан талаар Г.Уянга гишүүн мэдээлэл өгөөгүй бөгөөд Зам тээврийн сайд М.Зоригт Г.Уянга гишүүний бичигт 19 гишүүн гарын үсэг зуржээ хэмээн ярьсан гэх мэдээлэл ч худлаа болсон юм.


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр АН-ынхан Засгийн газраа огцруулахгүй хэмээн хэвлэлд мэдэгдэл хийсэн бол Шударга ёс эвсэл ч ирэх сонгууль хүртэл Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллах бодлого тодорхойлсон гэдгээ мэдэгдсэн юм.


Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, улмаар АН-ын лидерүүд зөрчилдсөн мэтээр харагдуулах хүсэл хэсэг бүлэг хүнд, нам эвсэлд байгаа учраас энэ мэт ярианд итгэхгүй байх нь зүйтэй хэмээн эх сурвалж тодотгосон юм.

 

Б.Тогтох


Эх сурвалж: www.mminfo.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

огцруулаад бай огцруулаад бай:
засгийн газрыг огцруулаад дахиад засгийн газар байгуулж болно хэн хожих вэ албан тушаал горилсон тэднийг дэмжиж хамт идэх гэсэн нөхдүүд л байх харин хэн хохирох вэ монгол улсын бүх иргэн хохирно гадаад нэр хүнд унана эдийн засаг улс төрийн харилцаа хүлээлтийн байдалд байсан бол одоо шууд дараагийн түншээ хайж монголыг тоох хүн байхгүй болж ертөнцөөс тасарсан хаягдмал бааз орон болгох сонирхол гадаад талд байна гар хөл нь монголчууд дунд далд байсан бол одоо ил болж төрийг эргүүлж өгч байна даа
2015-11-10
иргэн:
Та нар тэгээд эв түнжинтэй байгаа юм уу, ёстой харах юмсан, кккккк
2015-11-10
zochin:
jenko bol zurj magadgui yumaa.altanhuyag bol er hun sh de.buuritai suuritai.
2015-11-10
aan medehgui:
ingej baigaad ZG unagaadag bizdee
2015-11-10
aan medehgui:
ingej baigaad ZG unagaadag bizdee
2015-11-10