Төрөлтийг дэмжсэн бодлого барина

img

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар   Монгол Улсын хүн амын хөгжлийн цогц бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг   татаж авсан талаар хэлэлцлээ.  Энэ төслийг 2014 оны 9 дүгээр сарын 4-нд өргөн барьсан юм. Монгол Улсын хүн амын хөгжлийг 10 жилээр тодорхойлж, 2004 онд УИХ-аар баталсан бодлого 2014 онд хугацаа нь дууссан юм. Тиймээс хүн амын  хөгжлийн талаар төрөөс бодлогоо дахин тодорхойлох шаардлагатай байгаа юм.  Уг тогтоолын төслийг УИХ-д өргөн барихад хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн зүгээс олон санал гарч, төслөө шинэчлэн боловсруулах үүргийг УИХ-аас Засгийн газарт чиглэл өгсний дагуу татан авсан.  Өнөөгийн хнү амын хөгжилтэй уялдуулан Засгийн газар дахин шинэ төсөл  боловсруулахаар тогтлоо.  Өнөөдөр нийт хүн амд 0-14 насныхан 28 хувийг, 15-65 насныхан 65 хувийг, 60-аас дээш  насныхан  6 хувийг эзэлж байна.  Хүүхдүүд өндөр хувийг эзэлж байгаа бол хөдөлмөрийн насныхан мөн өндөр хувьтай байгаа.  Ойрын 10 жилдээ хөдөлмөрийн насны хүн амын  эзлэх байр суурь өндөр байх сайн талтай ч 2025 оноос нийт хүн амд эзлэх төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурах хандлагатай. Дээр нь 2025-2040 оны хооронд  60-аас дээшх насны хүн ам 3 дахин өсч, нийт хүн амын 18 орчим хувийг эзлэх дүр зураг харагдаж байгаа. Тиймээс Төрөөс  хүн амын талаар баримтлах бодлогод  гурван зүйлийг баримталсан. Хүн амын тогтвортой өсөлтийг хангахын тулд төрөлтийг дэмжсэн бодлогыг  шинжлэх ухааны үндэслэлтэй судлах хэрэгтэй.  Сүүлийн жилүүдэд  орон нутгаас төв суурин газар руу шилжин ирэгсдийн тоо өндөр байгаа. Нийт хүн амын 3/2 нь хот суурин газар амьдарч байна. Төв суурин газар амьдарч байгаа нийт хүн амын 68 хувь нь Улаанбаатар хотдоо төвлөрсөн гэсэн тоо байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан төвлөрлийг бууруулах нь хүн амын хөгжлийн бодлогын баримт бичгийн баримтлах зүйл. Тиймээс ажлын байр болон  бусад хүчин зүйлээс хамаарч төв суурин бараадах асуудлыг зогсоохын тулд орон нутагтаа амьдрах дэд бүтцийг нь бүрдүүлэх талаар төрийн зүгээс анхаарах хэрэгтэй гэж бодож байна.  Түүнчлэн иргэд, гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх асуудлыг чухлаар тавьж байгаа. Оршин суугаа газартай боловсрол мэдлэг олж авах, нийгмийн үйлчилгээгээр бүрэн хангах хэрэгтэй.  Хүн амын хөгжлийн цогц бодлогын төслийг дахин боловсруулаад УИХ-д өргөн барихаар тогтлоо  хэмээн мэдээлэв.

 

Дэлхийнд нэртэй технологийн институтитай хамтарч ажиллана

 

Дээд боловсролын шинэчлэл, хөгжлийг  түргэтгэх, боловсрол,  шинжлэх ухааны салбарт идэвхтэй хамтын ажиллагаа болон бусад шинэ технологийг нэвтрүүлэх зорилгоор АНУ-ын технологийн институтитай БСШУ-ы сайп Л.Гантөмөрийг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгожээ. Энэ институти нь  1861 онд байгуулагдсан, дэлхийд алдартай технологийн институти аж. Одоогийн байдлаар 11 мянган оюутан, 1000 гаруй профессори, 800 гаруй багштай үйл ажиллагаагаа явуулдаг байна. Энэ сургуулиас шинжлэх ухааны салбарын 82 нобелийн шагналтан төржээ. Дэлхийн шилдэг их дээд сургуулиудыг тодорхойлдог чансааны үзүүлэлтээр 2012, 2013, 2014 онд нэгдүгээр байранд явжээ. Тус институтиас төрөн гарсан төгсөгчид 25800 гаруй компани байгуулан ажилласан байна. Жилдээ 2 их наяд ам.долларын орлогыг төвлөрүүлдэг байна.  Дэлхийн нэртэй “Боинг”, “Самсунг “зэрэг  800 гаруй компанитай хамтран ажиллаж, судалгаа шинжилгээний ажил хийдэг байна. Энэ институтид Монголоос  15 оюутан суралцаж байгаа аж.  Энэ институтитай 2015 оноос хамтран ажиллахаар захидал явуулсан байна. Тус институтийн төлөөлөл МУИС, ШУТИС болон эрдэм шинжилгээний газруудтай танилцан “Монгол улстай хамтран ажиллах боломжтой юм байна. Үндэстэнээрээ боловсролд анхаардаг нь ялгарч байна. Газар нутгийн хувьд дэлхийн хоёр том гүрэнтэй хөршилдөг, эдийн засгийн хувьд ойрын 10 жилд чадавхитай, оюуны асар их чадавхитай улс байна” гэж дүгнэжээ. Хэлэлцээр энэ сарын 16-20-нд байгуулагдах ажээ.  

 

“Манай улс хүн амын тоотойгоо харьцуулахад их, дээд сургууль ихтэй ч тэндээс суралцан төгсөгчдийн боловсролын чанар, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх, брэнд болгох тал дээр сул. Тийм учраас дэлхийд нэрд гарсан институтитай Монголын Улсын боловсрол, шинжлэх ухааны салбар хамтарч ажиллах боломж энэ хэлэлцээрээр олдож байгаа юм” хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр онцоллоо.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
ГЭР БҮЛИЙН ХУУЛИЙГ ЧАНГАТГА ГЭР БҮЛ САЛАЛТЫГ БАГАСГАХ ХЭРЭГТЭЙ . ГЭР БҮЛ САЛСАН, ГЭР БҮЛГҮЙ ГЭХ МЭТ ХҮНИИГ ТӨРИИН АЛБАНД АВАХГҮЙ БАЙХ.ГЭР БҮЛ ТОГТВОРТОЙ БАЙЖ ТӨРӨЛТ НЭМЭГДЭНЭ.ТӨРИИН АЛБАНЫХАН СҮҮЛИИН ҮЕД БУЗАР ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГЭР БҮЛИЙН ГАДУУРХ ЗАМБРААГҮЙ ГЭР БҮЛИЙГ ЭМХЭНД ОРУУЛВАЛ САЙНСАН.
2015-11-11
Зочин:
Good
2015-11-10