УИХ Засгийн газрыг сонсохгүй байна
2015-11-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж санал хэлж байна.   

 

УИХ-ын гишүүн О.Содбилэг төсвийн зардал нэмэгдсэнийг тодруулахад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан:

 

Төрийн албан хаагчдын цалинг ялгавартайгаар 10-30 хүртэл хувиар бууруулахаас байсныг буцсан. 100 хол гаруй тэрбум төгрөгт багтаж байгаа. Мөн Засгийн газрын бүтцийг өөрчлөх байсан буцсан. Бүтээн байгуулалттай холбоотой төмөр зам барих ажилд 24 тэрбум төгрөг нэмэгдэж байгаа. Төсвийн байнгын хороон дээр төсвийн бодлогыг өөрчлөх боломж байхгүй. Хамгийн гол нь үндсэн тэнцвэрийг нь эвдэхгүйгээр зарим зүйл заалт суулгаж, бүх зүйлийг зангидсан. Орлого талд анхаарах асуудал байгаа. Маш тодорхой санал гарч ирсэн. Түүнийг нь судалж үзээд тусгах боломжгүй гэж үзсэн.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Төсвийн орлогыг яагаад Засгийн газрын өргөн барьсан төслөөс нэмээд байгаа юм бэ?  Засгийн газраас өргөн барьсан төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөс хэтрэх эрсдэлтэй байна гэж Монгол банк зөвлөмж ирүүлжээ. Гэтэл үүн дээр дахиад нэмсэн байх юм.  Хэн дуртай нь хөрөнгө оруулалтаа шингээж байна. Д.Ганхуяг гишүүн Сангийн сайдын үүргийг, төлөвлөлт хийдэг мэргэжилтнүүдийн үүргийг гүйцэтгэж байна. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэж хэлсэн шүү дээ. Нүглийн нүдийг гурилаар хуурч байна.

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан:

-Төсвийн хүрээний батлагдсан мэдэгдлийг өөрчилье гэдэг саналыг Засгийн газар хэлсэн. Байнгын хороон дээр ажлын хэсэг гарч ажилласан. Нэг  нь байнгын хорооных. Төсвийн тоо өөрчлөгдөж байгаа нь гишүүд байнгын хороо болон бүлгээрээ дамжуулж гаргасан саналтай холбоотой. Төсвийн үндсэн бодлого, тэнцвэрт үзүүлэлтийн талаар бодлого гаргаж ажилласан. Анх барьсан бодлогод нэлээд өөрчлөлт орсон. Эцсийн эцэст шалгуурт үзүүлэлт дээр нэгдсэн. Бидний тооцоолсноор 100 гаруй санал гарч ирсэн. 

 

Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг:

-Ажлын хэсэг УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн байнгын хорооны даргын саналаар байгуулагдсан. Төсвийн зарлага 130 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь УИХ-ын шийдвэртэй холбоотой.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Цэргээр төмөр зам бариулах гэж санал  байсан. Тэр саналыг хэлэлцэх үед нь хүний эрхийн хорооныхныг байлцуулах хэрэгтэй. Цэргээр ажил хийлгэж хууль зөрчөөд яах вэ? Энд хийгдсэн төсөл Засгийн газрыг, Монголбанкийг, аудитыг ер сонсохгүй байна. Эдний хэлсэн эрүүл саруул саналыг хүлээж авахгүй юм бол УИХ өөрийгөө хэн гэж тодорхойлоод байгаа юм. Хүчээр ажиллагаа хийгдэж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цэргүүдээр цалингүй ажиллууллаг нь хүний эрх зөрчсөн асуудал.Ажилгүй олон залуучууд бна,цалин сайн өгвөл булаалдаалл хийнэ.Заавал солонгосд очиж хүнд ажил хийх алба у
2015-11-10
Zochin:
Ardchilsan Nam. Caling. 80 huviar nemne gesen moriin hotolboroo bieluuleeche
2015-11-10
Батэрдэнэ:
Нямдорж барилгын цэрэгүүд ажил хийдэгийг мэддэггүй юм байх даа.
2015-11-10