Ч.Сайханбилэгийг суйлах 19 гарын үсэг

img

Сvvлийн хэдхэн хоногт Монголын улстөр хаврыг хvлээлгvйгээр хардлага сэрдлэг, дараалсан барив­чилгаанд дайвалзаж, Засгийн газраа унагах хувьсгалын тохироо бvрэлдэж, санаатай, санамсаргvй давхацсан бужигнаан дунд өнгөрч байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газар “хvсэхэд хясах” гэгчээр тун удахгvй огцорч ч магадгvй болоод явчихлаа.

Уг нь УИХ болон АН-ын дарга З.Энхболд “АН оролцохгvй учраас засаг унагах санаархал газар авахгvй” хэмээн мэдэгдэж байсан ч өчигдрийн байдлаар Дубайн гэрээгээр хvзvvгээрээ оосорлуулсан Ерөнхий сайдыг огцруулах Г.Уянга гишvvний гарын vсэг цуглуулах ажиллагаанд УИХ-ын 18 гишvvн нэгдээд байгааг МАН-ын нэгэн эрхэм “сонирхуулах vvднээс” мэдээлсэн юм. УИХ дахь АН-ын бvлгийн даргаас эхлээд “Бид Засгийн газраараа тоглоод хожиж байсан тvvхгvй. АН нам өөрийнхөө Засгийн газрыг ямар ч vед хамгаалаад гардаг байх ёстой. Засаг унагах гэсэн популистуудын санаархал бvтэхгvй” хэмээн хатуухан мэдэгдлийг ар араас нь угсруулан хийсээр ирсэн тул vvнийг тэрлэгч ч “Засаг төр тогтвортой байгаасай” гэсэндээ “Шийдлийн Засгийн газар унахгvй” хэмээн тунхаглан бичиж байв шvv.

 

Гэтэл Монголын улстөрд “Засаг төр тогтвортой байгаасай” гэхээсээ илvvтэй “Тооцоо бодож, хариугаа авах”-аар ханцуй дотроо гар зангидагсад хэзээнээс хvчтэй байсан, өнөөдөр ч толгойгоо өргөн хань хамсаатнуудаа цуглуулж эхэлжээ. Тэдгээр хvчнvvд өнөөдөртөө бат нэгдэл болж чадаагvй байгаа ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах vндэслэлээ Г.Уянга гишvvний цуглуулсан гарын vсгээр гол болгохоос гадна зарим нэг нь “Багийн нөхдөө дээрээс даалгавартай цагдаагийн дарга нараас хамгаална” гэдгээ шулуухан мэдэгдсэн. Тэгтэл саяхан л дөрөө харшуулж явсан нөхдийнх нь зvгээс “Популистууд биш чи өөрөө гаднаас орж ирэх валютын урсгалыг гацааж, эдийн засгийг улам хямрааж байна. Хаана байна нөгөө Рио Тинтогоос орж ирэх 1.4 тэрбум ам.доллар чинь” хэмээн загнаж эхлээд байгаа.

 

Vнэхээр ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн амны алдаа шахуу болчихоод байгаа “Популистуудаас болж Оюутолгой гацаагvй” гэдэг нь 2014 онд Оюутолгойн гадаад эзэд 1.9 тэрбум ам.долларын орлого олсноос тодорхой харагдаж байгаа юм. УИХ дахь популист гэгддэг нөхдийн нэг С.Ганбаатар гишvvний тайлбарлаж байгаагаар Оюутолгойгоос өдөр бvр 5.4 сая ам.доллар сул алдаж байгааг судалж тогтоох байгууллага Монголд алга. Учир нь Оюутолгой өнөөдөр улсын доторх улс болчихсон. Vvний гол буруутны нэгэн өнөөдрийн Ерөнхий сайдын дэргэд шадарлан зvтгэж байгаа нь ч тvvнийг хvчгvйдvvлэх, нийгэмд муухай харагдуулах бас нэгэн шалтгаан болж байгааг дурдахгvй өнгөрч боломгvй. Ганцхан жилийн өмнө өөрийнх нь удирдсан Засгийн газарт Хэрэг эрхлэх газрынх нь дарга байсан Ч.Сайханбилэг нь эргээд өөрийнх нь эрх ашигт харшилсан vйлдлvvд хийгээд эхлэнгvvт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч тvvнийг хялайн харах болсоор удаж байгаа.

 

Тэгтэл өчигдөр төрийн ордноос тархаж байгаа мэдээллээр “Женко” Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр гарын vсэг зурснаар Ч.Сайханбилэгийг огцруулахын төлөөх 19 гарын vсэг бэлэн болж магадгvй ирэх долоо хоногт асуудал эвгvйтэх нь тодорхой болов. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг­ийн хувьд 2015 оны нэгдvгээр сарын 20-нд УИХ-ын гишvvдийн яг талынх нь дэмжлэгтэйгээр Монгол Улсын өрийн таазыг 58.3 хувьд хvргэх хуулийг батлуулж, нэг удаадаа гvнзгийхэн амьсгаа авч байсан. Тэгвэл өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах vндсэн чиглэл батлах тухай “ УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх vеэр Засгийн газар, Монголбанкнаас баримтлаж байгаа мөнгөний бодлогыг МАН-ын голдуу олон гишvvн ширvvн шvvмжилсэн. Ялангуяа Б.Бат-Эрдэнэ болон Л.Энх-Амгалан гишvvдийн асуултад дурдагдсан “Монголбанк гадаад валютын хэрэглээг дэмжих зорилгоор гадны богино хугацаатай зээлийг их хэмжээгээр ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, Монголбанк БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлээр богино хугацаатай гадны өглөгийг авч байна. Гэтэл хятадын Ардын банкны тэрхvv “буяны ажиллагаа” нь өнөөдөр “Чингис”, “Самурай” бондын 1.5 тэрбум ам.доллараас ч давж хоёр тэрбум ам.долларт ойртож байгаа нь Монгол Улсын vндэсний аюулгvй байдалд ч заналхийлэх хэмжээнд хvрээд байгаа”-г Олон улсын валютын сан тогтоочихоод байгаа гэсэн.

 

Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Олон улсын валютын сангийн дvгнэлтэд тийм зvйл байхгvй” гээд тас гvрийчихсэн. 2012 онд Монголбанк 4.1 тэрбум ам.долларын нөөцтэй байсан бол өнөөдөр 1.3 тэрбум орчим юм байгаа ч юм шиг, байхгvй ч юм шиг ерөнхийлөгч нь дуугарч ядаад байгаа. Эдийн засгийн өсөлтийг 4.6 хувьд барина гэсэн нь ч “Мянгуужингийн vлгэр” болж дөнгөн данган нэг хувь байхыг Дэлхийн банк, Олон улсын валютын сан анхааруулчихсан. Монгол Улсын гадаад өр 21 тэрбум ам.долларт хvрсэн нь хамгийн их өртэй гэгдэж байсан Грекийн өмнө гишгэхэд хvргэж, дэлхийд Исландын дараа, өрөнд баригдсан муу vзvvлэлтээрээ аман хvзvvдэж байгааг Олон улсын банк, санхvvгийн судалгааны “Renaissance Capital” байгууллагаас зарлачихаад байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тун их ач холбогдол өгч байгаа Оюутолгойн далд уурхайн санхvvжилтийн хэлэлцээр уг нь тун дөхөж байгаа. Магадгvй энэ сард дуусч ч болох юм. Харамсалтай нь тvvний дагалдах бодит хөрөнгө оруулалтын эхнийх нь ирэх хавраас орж ирэх мэдээ байгаа.

Гэхдээ тэрхvv хөрөнгө оруулалт ойролцоогоор таван жил vргэлжилнэ. Тиймээс ойрын хугацаанд буюу “Чингис”, “Самурай” бондын эргэн төлөлтөд төдийлөн нөлөө vзvvлж чадахгvй. Магадгvй тав зургаан жилийн дараа олборлолт нэмэгдэж, 2.5-3 сая тонн болж өсөх vед Монголд орж ирэх орлогын хэмжээ нэмэгдэх нь тодорхой. Гэтэл наана нь хоёр бондын эргэн төлөлт гэдэг “ёроолгvй ангал” шиг том тоонууд хамгийн том бэрхшээл болно. Ингээд бодохоор Ч.Сайханбилэг сайдыг суйлах 19 гарын vсэг яах аргагvй бодитой хvндрэл, толгойны өвчин болоод байна.

 

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen.:
Ner namaa bodood ooroo ogtsorsom deer gej jurmin nohorin huvid zovloh bn.
2015-11-13
Зочин:
hurdan ogtsoruul Oyuntolgoin gereeg tsaash ni ywuulah zahialgaar luiwardaj garch ireed hiidegee hiisen bushuulahgui bol neg medehed eh orongui urund barigdsan ard tumen hotsrono ene zasgiin gazar tertei tergui yu ch hiij chadahgui zuwhun luiwar hiigeed l 2016 on hurtel toglood duuslaa eh ornoor
2015-11-13
Соingogch:
Еерийн хvcэлтээрээ огцорвол л зvгэээрэл байна еер гарц алгадаа намаа бодоод ег ег таньд боломж нэр хvндээ авч гарах ганц залуу хvнд цаашид гарах ганц зев шийдэл шvv ард тvмнийхээ талд зогсоодол зоригтой огцороо
2015-11-12
Зочин:
Unuudruu bodood baahan zeel avaad bdag tsaashdaa yaj tuluh humuus vee. Huts uhna tavichihsan yum shig zeel zeel geed ene turiin humuus arai yumaa.
2015-11-12
зочин:
Энэ хэдэн мал сэтгэлийн хөөрлөөр л үйл ажиллагаагаа явуулах юм. Сүүлийн нэг тэрбумын өрийг ч гэсэн сэтгэлийн хөөрлөөрөө л авчирсан бгаасай гэж найдахаас. Арай ч улсаа зарчихаад ирээгүй байлгүй дээ гэж залбиръя Элбэгдоржоо
2015-11-12
ард аюуш:
энэ засагын газар гай тарнуу гэхээс гавяа байгуулахгүй нь тодорхой
2015-11-12
ард аюуш:
энэ засагын газар гай тарнуу гэхээс гавяа байгуулахгүй нь тодорхой
2015-11-12
erh chuluu.:
103.10.23.127 mini aldaagui ayataihan bichij suraad busdiig shuumjleech dotor muuhai orgitol aldaatai bichih yum.
2015-11-11
erh chuluu.:
Bat erdene Uyanga Ganbaatar met ni ingehed uursduu ene 4 jild yu hiij buteevee.Sav l hiivel ogtsruulna gatsaana gej orilj yavah yum.Ed nar gants huuliin tusul sanaachlad batluulj gej sonssongui.bainga l ogtsruulna unagana gatsaana geseer hugatsaagaa duusgaj bna.Deerni AN-s ner devshij songogdson Erdenechimeg Genko Erdene metiin luivarchid edentei niilcheed chonotoi niilsen geriin nohoi gedeg shig bolchood tuuniig ni Zi turhiraad bh yum.Zasag ogtsrood hen ch hojihgui ard irgediin nuruun deer l hund achaa buuna terendee tulval ene chadvargui ih hural tarsan ni shuluuhan boloh baih.
2015-11-11
erh chuluu.:
yadaj zuv bichdeg bolchood olon yum dongosooch.Baga angiin huuhed ch cham shig ingej ih aldahgui.
2015-11-11
ИРГЭН:
УЯНГА ГАНБААТАР БАТЗАНДАН БАТЭРДЭНЭ АВРАГ ГЭХ МЭТ ШИГ МОНГОЛОО ГЭСЭН ГЭШҮҮД ОЛНОХ БОЛДОГ САЙХАН ЦАГ ИРЭХ БОЛУУ МОНГОЛОО ГЭСЭН ХҮН БҮР ЭНЭ МАН АН ИЗНН МАХН ГЭХ МЭТ НАМУУДААС ГАРЧ НЭГДЭЖ СОНГУУЛД ОРООЧ ҮҮНИЙГ АРД ТҮМЭН ХҮСЭЖ БАЙНА
2015-11-11
0000:
ИЙМ ЧАДВАРГҮЙ ЗАСГИЙН ГАЗАРААР ЯААХ ЮМ
2015-11-11
ХҮН ХҮН:
С БАЯРЦОГТ САЙХАНБЭЛЭГ НАРЫН ГАДНИЙ ХУЛГАЙЧ НАРЫН ГАР ХӨЛ БОЛСОН ЗАСАГЫН ГАЗАР ОГЦОРОХ НЬ ЗҮҮН ХЭРЭГ ҮҮГЭЭР ЗОГСОХГҮЙ ЭНЭ ИХ ХУРАЛ ТАРАХ ХЭРЭГТЭЙ АЖИЛАХ ЧАДВАРГҮЙ БОЛСОН ГЭДЭГ НЬ ХАРАГДСАН МЭДЭГДСЭН ЗҮҮЛЬ
2015-11-11
erh chuluu.:
yadaj zuv bichdeg bolchood olon yum dongosooch.Baga angiin huuhed ch cham shig ingej ih aldahgui.
зочин:
луйвар хийсэн бол хэнч хэргээ хүлээх ёстой цаана чинь шоронд луйвар хийсэн олон авгай байгаа тэдэн дээр очих ёстой хүн улсын мөнгө зарцуулах эрх байхгүй чононд хонь мануулах шиг юм болно
2015-11-11
зочин:
өөрийн хүсэлтээр ажлаа өгч чаддаггүй луйварчин бэ. огцоруулах хэрэгтэй. улсыг бараг л худалдсантай адил гэрээ хийсэн бн лээ.
2015-11-11
зочин:
Баярцогтоо дагуулаад шорондоо шомбоовол таарна. монголын ард түмэн хулгайчаас ял асуух цаг ирэх байлгүй дээ
2015-11-11
ariunaa:
saihanbilegiin torson ax Soninbayariin huu monxbat n dornod aimgiin bayandun sumiin xiliin oncgoi bused altnii uurhai erxelj ajillaj amidarj bui xoriod zaluusiin calin xols mongiig hulhidaj ogohgui alga bolj, sumiin darga cagdaaa ard irgediin doromjlon tohuurhaj minii ar tal eronxii said xemeen sagsuurch yavna daaa denduu davarj bn
2015-11-11
Самат:
Ардчилсан нам дарангуйлагч нам болоод удаж байгаа ч дээ. Ардчилал бол үзэл баримтлал болохоос аль нэг нам лав бишдэг.
2015-11-11
Самат:
Ардчилсан нам дарангуйлагч нам болоод удаж байгаа ч дээ. Ардчилал бол үзэл баримтлал болохоос аль нэг нам лав бишдэг.
2015-11-11
Самат:
Ардчилсан нам дарангуйлагч нам болоод удаж байгаа ч дээ. Ардчилал бол үзэл баримтлал болохоос аль нэг нам лав бишдэг.
2015-11-11
хуц:
Энэ балай хүүхний хийж буй ажил түгжих.гацаах.хорлох.гүтгэх.шүүмлэх.худалаа ярих .Дахиж битгии сонгоорой
2015-11-11
хуульч:
ЗАСАГ ОГЦОРУУЛСАНААР ХЭН ХОЖИХ ЮМ БЭ??? олон жил УИХ сууж наана цаадахыг мэддэг болсон БАТ-ЭРДЭНЭ аврага ч юу юм бэ????? Ганбаатар , Уянга нарын хувьд тэднийг олон нийтийн өмнө ПАЛ ХИЙТЭЛ ХЭЛСЭН болохоор ХҮН ЮМ ЧИНЬ гомдолгүй яахав ОЛОН ЖИЛ УИХ-Д суугаад юм ойлгохгүй байгаа УИХ-ЫН гишүүдийг УЛИГ БОЛГОЖ СОНГОХОД АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ ??????
2015-11-11
зочин:
луйвар хийсэн бол хэнч хэргээ хүлээх ёстой цаана чинь шоронд луйвар хийсэн олон авгай байгаа тэдэн дээр очих ёстой хүн улсын мөнгө зарцуулах эрх байхгүй чононд хонь мануулах шиг юм болно
Зочин:
Ene devxreg shig xyyxen NOXOIN JOGORXOI gej duulsan bailgyi
2015-11-11
Зочин:
Энэ Уянга гишvvн УИХ-д ер нь яах гэж орж ирсийн болдоо түгжил, түгжрээ хийх гэж орж ирсэн бололтойдогдоо хахахах
2015-11-11
Золбоо:
Улс орны эдийн засаг хүндхэн байдалд орчихоод байхад юун ЕС-ийг огцруулах вэ болиоссой өөрсдөө ажлаа олигтой хийж байгаа нь хаана байна аа
2015-11-11