ЭМСЯ-ны Төрийн нарийнийг саатуулжээ

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Түүнийг Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг сэжиглэн шалгаж буй хэрэгтэй холбоотойгоор баривчилсан гэж эх сурвалж мэдээллээ. Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулах үедээ түүнээс гадна 4-5 хүнийг шалгаж, тайлбар мэдүүлэг авч байгаа гэж МАХН-аас мэдээлж байсан. Тэдний дунд Г.Ганчимэгийг шалгаж, тайлбар мэдүүлэг авч байжээ.
Г.Ганчимэгийг ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилох үед АТГ-аас түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад хууль, дүрэм зөрчсөн байгааг илтгэсэн албан тоотыг Г.Шийлэгдамба сайдад хүргүүлж байжээ. Гэвч Төрийн нарийн бичгийн дарга ажлаа гүйцэтгэж байсан аж.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ