Л.Эрдэнэчимэг гишүүн сонгогчдоо нэгжээр “дууджээ”

Сонгинохайрхан дүүрэг руу “гүйдэлтэй” эрхмүүд эд зүйл тараадаг зуршилтай бололтой. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сонгогчдоо утасны нэгжээр “дууджээ”. Тэрбээр нэгж таарна гэсэн мэдээллийг үгүйсгэж, “Миний талаар гардаг олон ташаа мэдээллүүдийг нэг. Би сонгогчидтойгоо өнөөдөр уулзана. Гэхдээ нэгж тараахгүй. Зориудаар тараасан худал мэдээлэл гэдгийг мэдэгдье” гэж байв.
Гэвч даравч далдайж, булавч бултайна гэгчээр эрхэм гишүүн уулзалтад ирсэн иргэдэд нэгж тараасан нь тухайн үеийн бичлэгээр батлагдав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ