”Шилэн” Цогоо Хөгжлийн банкны Н.Мөнхбатыг АТГ-т өглөө

img

"Шилэн" Цогоо ээлжит хүсэлтээ АТГ-т гаргалаа. Тэрбээр энэ удаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг "онилжээ". Хөгжлийн банкны удирдлагуудыг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн шалгуулахаар болсон аж. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Мөн Б.Цогтгэрэл хүсэлтдээ шалгах явцад Н.Мөнхбат нь оргон зайлж болзошгүй учраас таслан сэргийлэх арга хэмжээ авахыг ч дурджээ.

 

Хөгжлийн банкны Шилэн дансан дахь доорх гүйлгээнүүд "но"-той болзошгүй хэмээн үзэж буй аж.

 

- 2015.01.28-ны өдрийн Монголын Банкны холбоонд шилжүүлсэн гишүүнчлэлийн татвар болох 6.000.000 төгрөг.

 

- 2015-02-06-ны өдрийн "Euromoney Institutional Investor Limited"-д 50.956.102 төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн сургалтын төлбөр

 

- 2015-03-23-ны өдрийн "Pricewaterhouse advisory LLC"-д 55.711.880 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70 хувь.

 

- 2015-02-26-ны өдрийн "Интернэшнл инвестмент" банкинд 1.140.199.677 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт

 

- 2015-03-17-ны өдрийн Сангийн яамнаас "Эрдэнэс Оюутолгой" 192.591.000 төгрөгийн хуулийн зөвлөх үйлчилгээ-зээл олгосон гүйлгээ

 

- 2015-04-17-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 18.200.000 төгрөгийн 2/181 тоот гэрээний МҮОНРТВ-ийн нэвтрүүлэг цацалтын төлбөр

 

- 2015-04-03-ны  өдрийн "Эрдэнэс Оюу толгой" ХХК 680.496.386 төгрөгийн зээл олголт-зөвлөх үйлчилгээний төлбөр

 

- 2015-06-08-ны өдрийн "International investment bank"-д  1.134.371.250 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт

 

- 2015-06-11-ний өдрийн  Монголбанк 144.786.809.891 төгрөгийн Векселийн төлбөр

 

- 2015-06-16-ны өдрийн Монголбанк 1.944.353.401 төгрөгийн Векселийн төлбөр-алданги

 

- 2015-06-16-ны өдрийн Монголбанк 6.193.938.488 төгрөгийн Векселийн төлбөр

 

- 2015-07-08-ны өдрийн С.Ган-Эрдэнэ гэгч этгээдэд өгсөн 55.000.000 төгрөгийн ТУЗ-ийн №41 тогтоолын дагуу санхүү дэмжлэг олгосон гүйлгээ

 

- 2015-08-05 Standart and Poor's Limited – 168.938.813 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зардал

 

- 2015-09-01-ний өдрийн "Маyer Brown"-д 123.594.797 төгрөгийн ВТБ банкны зээлтэй холбоотой хуулийн үйлчилгээний төлбөр

 

- 2015-09-01 өдрийн “Эрдэнэс Оюутолгой” ХХК 622.888.979 төгрөгийн Зээл олголт

 

- 2015-09-22-ны өдрийн "Гранд мед" ХХК-д 22.124.500 төгрөгийн 2/469 тоот гэрээ УСҮ-ийн урьдчилгаа төлбөр зэрэг зарлагын гүйлгээнүүдийг шалгуулахаар АТГ-т өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
sainshalgah heregtei
2015-11-11
Bayarkhuu:
hahaha Har Tsogoo MAH namiin nohoi uuriin gsn vzel bodol medleggui uruvdultei amitan bolih heregtei
2015-11-11
зочин:
МАНамын гар хөл
2015-11-11
Хөөрхий чааваас:
Энэ нөхөр хөөрхий санхүүгийн мэдлэг муутай хүн байнадаа, худлаа шоу хийх дуртай юм бишүү. Банк болгонд гардаг гүйлгээ л байшдээ, Хөөрхий чаавааас хүмүүс шиг ухаанаараа явж чадахгүй ингэж нэрд гарах сонирхолтой байх
2015-11-11
Unshigch:
Hudlaa showchin gar yugaa ch medehgyin baijeej ichij amidraasai
2015-11-11
Bold:
Банкны талаар А-ч үгүй энэ нөхөр банкинд өдөр тутам хийгддэг гүйлгээг мөнгө угаасан байж магадгүй хэмээн мунхаглажээ. Вексэлийн гүйлгээ хийх , хадгаламжийн хүү төлөх,зээл төлөх зэрэг ажиллагаа бол банкны өдөр тутмынажил шүү дээ. Хийх юмаа олж ядаад мөнгөний гүйлгээ болгоныг хулгайлуйвар гэж хардах нь банкны ажлын талаар мэдлэггүй хоосон улс төржсөн мангуурал бөгөөд амьтны элэгдоог болж шившигээ хутгах хэрэггүй өөрийн мэддэг юмаа сайн хийвэл дээрсэн. Дансны гүйлгээний утгыг нилээн сайн нягтлан бодогч л мэддэг юм шүү Шилэн данс судлаач гуай.
2015-11-11
Гончигдорж:
Зөвөө зөв. Би ч хардах эрхтэй. Хэдийгээр Цогоо гуай бид хоёр журмын нөхөд биш ч гэлээ Дарваан хар-ыг би ийм юман дээр дэмжээд байгаа юм.
2015-11-11
Би хардах эрхтэй:
Энэ бүгдийг нь бэлдэж өгөөд МАН - ч овоо юм даа Цогоо бол энэ бүгдийг эмхэлж хийж чадахгүй санхүүгийн чадамж муутай нөхөр шүү дээ
2015-11-11