МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцоно

МАН-ын бүлэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохоо мэдэгдлээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Улсын төсөв батлах нь УИХ-ын бүрэн эрх. Энэ эрхийг хэрэгжүүлэхдээ бид хариуцлагатай хандах ёстой. Орлого зарлагын асуудлыг нарийн тооцож, ярилцах шаардлагатай. Гэтэл УИХ өчигдрөөс эхлээд гишүүдийн ирц хангалтгүй байгаагаас гадна зарим гишүүний өмнөөс санал өгөх явдал гарч байна. Тиймээс завсарлага авах горимын санал гаргасан. УИХ-ын даргын өгсөн нэг цагийн завсарлагын хугацаанд МАН-ын бүлэг хуралдаж төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгт оролцоё, гэхдээ зарчмын шаардлагаа тавьж оролцоно гэж тогтсон” гэв.
Тус бүлэг ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад завсарлага авсан юм. С.Бямбацогт "цөөнхийн үгийг сонсохгүй, МАН-ын бүлгийн гишүүдийн саналыг тайлбарлуулахгүй байна" хэмээн тав хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дарга нэг цагийн завсарлага өгсөн юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ