Сири рүү явган цэргээ илгээх үү

img

АНУ-ын Цэргийн нисэх хүчний командлагч Дебора Ли Жеймс өчигдөр Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг цохилтоо энэ оныг дуустал үргэлжлүүлэхээ мэдэгджээ. Тэрбээр мөн Сири улс руу явган цэргээ илгээх асуудлаар Пентагоны удирдлагуудтай ярилцсан тухайгаа сэтгүүлчдэд дуулгасан байна.  

 

Командлагч “Ерөнхийлөгч Барак Обама цөөн тооны явган цэрэг явуулах санааг өнгөрсөн сарын 30-нд гаргасан. Тэрбээр илүү баталгаатай үр дүн хүсч байгаа. Эдгээр явган цэрэг Сирийн иргэд болон цэргүүдийг дадлагажуулах зорилготой. Энэхүү саналыг Пентоганы тэргүүн Эштон Картер дэмжиж байгаа. Гэхдээ явган цэргээ сөргөлдөөний бүс рүү илгээх нь хэтэрхий эрсдэлтэй” гэж хэлжээ.

 

АНУ, Британи цэргүүтэй холбоотон орнууд хэт даврагчдад цохилт өгч буй ч ялалт байгуулж чадахгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ