Монгол бахархлын өдөр

Өнөөдөр билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн. Их эзэн Чингис хааны мэндэлсэн-Монгол бахархлын өдөр.
Энэ өдрийг Монгол Улс даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Өнөөдөр Төрийн далбаа мандуулах ёслол 10.00 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд, Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол 10.40 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд болно.
Мөн Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:40 цагаас Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болох бол Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө 14:00 цагаас эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ