”Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардуулна

10.00 цагт: БНСУ болон Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яамны дэмжлэгтэйгээр Технологийн дээд сургууль дээр хэрэгжсэн төслийн хүрээнд Сүү, мах боловсруулах үйлдвэр, шинжилгээний лабораторийн нээлтийн ажиллагаа Технологийн дээд сургуулийн хичээлийн Б байрны хурлын танхимд болно.
10.00 цагт: Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Фридрих-Эбертийн Сангаас хамтран зохион байгуулж буй “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшлийн хамтын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг "Blue Sky" цамхагийн Топаз танхимд болно.
11.00 цагт: Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар" нэгтгэлээс өвлийн бэлтгэл ажлын асуудлаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх сургалтыг Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр болж буйг баталгаажуулах Санамж бичиг үйлдэх ёслол “Туушин” зочид буудлын 4 дүгээр давхрын "Сүлд" танхимд болно.
11:00 цагт ҮСХ-нд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 10 сарын байдлаарх мэдээллээр хэвлэлийн бага хуралтай.
11.40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиогдож буй "Мөнх тэнгэрийн бичиг 2015" монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.
12.00 цагт: Эрдэнэс Таван толгой ХК-ийн Үйлдвэрчний эвлэлээс цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн "Цагийн ажил 5" хөдөлмөрийн яармаг Монголын Залуучуудын Холбооны "Залуус" танхимд зохион байгуулагдана.
12.30 цагт: "Ард түмнээ хайрлая" намаас ирэх сонгуультай холбоотой асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: “Буянт-Ухаа” спортын ордонд Футзалын Ази тивийн АШТ-ий зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтод оролцох БНСУ, БНХАУ, Тайвань болон ХонгКонг, Монголын шигшээ багуудын хамтарсан хэвлэлийн бага хурал болно.
13.00 цагт: "Hi-Fi Records"-д дуучин Мөөжигийн "Хүсэл Биелнэ" цомгийн баяр болно.
13.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮХАҮТ-д "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон" гардуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд болно.
13.30 цагт: "Чингис хааны дэлхий" хэмээх даяаршлын мянганы глобал төслийг эхлүүлж буй талаар мэдээлэл хийхээр Чингис Хааны Дэлхийн Академийн ерөнхийлөгч П.Давааням хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.
14.00 цагт: СУИС-ын 25 жилийн ойд зориулсан "Монгол эрдэнэ" хүндэтгэлийн тоглолт СТӨ-нд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ