Евразийн эдийн засгийн комиссын сайд айлчилж байна

img

Евразийн эдийн засгийн комиссын Сайд Т.Д.Валовая энэ сарын 12-14-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр 15:30 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзалт хийнэ.

 

Мөн өнөөдөр Евразийн эдийн засгийн комисс болон Монгол Улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн анхны хуралдаан болно. Хуралдаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Евразийн эдийн засгийн комиссын Сайд Т.Д.Валовая нар оролцоно. 

 

 

Евразийн эдийн засгийн комисс нь Евразийн эдийн засгийн холбооны байнгын үйл ажиллагаатай зохицуулагч байгууллага бөгөөд сайд нарын зөвлөлөөс бүрддэг болно. Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) буюу хуучнаар Гаалийн холбоо нь Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ гэсэн таван гишүүн орноос бүрддэг аж.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Te1 baiguullagyn te1 said Mongold maani yu hiij donshuuchilj yavaa yum be?!
2015-11-13