Амиа золиослогч 43 хүний аминд хүрэв

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 19.00 цагийн орчимд Ливаны Бейрут мужид дараалласан халдлага үйлдсэн тухай “www.nbcnews.com” мэдээллээ. Халдлагын үеэр 43 хүн амиа алдаж, 239 иргэн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Тэсрэх бөмбөг ачсан мотоцикл унасан хэт даврагчид Олон улсын Аюулгүй байдлын агентлаг руу халдаж, амиа золиосложээ. Энэхүү халдлагаас10 минутын дараа мөн мотоциклтэй хэт даврагч амиа золиослосон тухай тус улсын “Улаан Загалмай” нийгэмлэгээс мэдээлжээ.

 

Дээрх халдлагаас хоёр цагийн дараа “Халифын вант улс” бүлэглэл Бейрут муж дахь халдлагыг зохион байгуулснаа мэдэгдсэн аж. Ливаны цагдаа нар хотод хөл хорио тогтоож, тэсрэх бөмбөгийн мэргэжилтнүүд барилга байгууламж, гудамж, тайлбайг шалгаж эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ