Оросын дурсгалт газруудыг дэлбэлнэ гэв
2015-11-13

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өөрсдийнх нь эсрэг нэгдэж, агаараас цохилт өгч буй Орос улсыг заналхийлсэн видео бичлэг твиттертээ байршуулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тус бүлэглэл Оросыг дайралтаа зогсоож, нутаг буцахгүй бол Оросын түүхэн дурсгалт газруудыг дэлбэлж, их хэмжээний хохирол учруулахаа сануулсан байна.

 

Бичлэгийн эхэнд “Тун удахгүй цус урсах болно” хэмээж, Оросын эртний сүм хийд, цахилгаан станц, их сургуулийн хичээлийн байр зэргийг харуулсан байна. Мөн хэт даврагчид Египетийн Синайн хойгт осолдсон Оросын агаарын тээврийн онгоцыг пуужингаар харваж, 224 хүний аминд хүрсэн хэмээн мэдэгдэж “Биднийг басах хэрэггүй гэдгийг энэхүү үйл явдал батлан харууллаа. Бид хүсвэл хаана ч халдлага үйлдэж чадна” гэж мэдэгджээ.

 

Энэхүү бичлэгийн дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид энэ бичлэгийг үзсэн. Албаныхан шалгаж байгаа” гэж мэдэгдсэн байна.

 

Онгоцны ослыг шалгаж буй олон улсын шинжээчид ослын газар болон онгоцны сэгээс пуужингийн хэлтэрхий олдоогүй хэмээсэн билээ.

 

Орос өнгөрсөн есдүгээр сарын 30-нд хэт даврагчдад цохилт өгч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд тус бүлэглэлийн 2000 гаруй объектийг устгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ukrain end khamaagui
2015-11-14
Зочин:
шар хүний өмнөөс бор хүн гэж хэдүүлээ дуугай л байя за юу холуур өнгөрөх гайг дуудаад яах вэ америк тэргүүтэй барууны орнууд халифын улсыг байгуулсан нь үнэн. яагаад? энэ бүсэд байнгын зөрчилдөөнтэй байлгах сонирхол байна оросын хил рүү шахах бодлого эрчимтэй явж байна бага багаар ахисаар украинд хүрээд ирлээ цаашлаад байдал хяналтаас гарах магадлал өндөр болсон тул орос аргагүйн эрхэнд хариу цохилт өгч халифын вант улс бүлэглэлийг дарах нэрээр улам бүр хумиж байгаа цагирагийг тогтоох, улмаар тэлэх, зайгаа авах гэсэн оролдлого шүү дээ. тэнгисийн болон хуурай газрын цэргийн онолын дагуу үзэж байгаа асуудал
2015-11-13
Зочин:
ukrain end khamaagui
Зочин:
орос газрын хөрснөөс арчиж байсан түүхийг санахгүй л юм бна Афганд яалаа үйлээ үсзэн.
2015-11-13
Зочин:
Uil ni irsen hulgana muuriin sahlaar toglov gej neg ug baidag daa. Orosoor oroldoj baij gazriin horsnoos archuulah ni.
2015-11-13
xx:
orosiig ch mun ailgah baih daa,odoo orosuud byr tegshilne dee
2015-11-13
Зочин:
өөрсдөө хүн алж толгой тасдаж болдог. оросууд өөрсдийг нь шийтгэж болдоггүй аан?
2015-11-13
Зочин:
өөрсдөө хүн алж толгой тасдаж болдог. оросууд өөрсдийг нь шийтгэж болдоггүй аан?
2015-11-13
zochin:
aij yheh gej bga novshnuudiin arga barsan medegdel bna. odoo ch orosuud byr archina daa
2015-11-13
Зочин:
Энэ муу бүлэглэл гээд байгаа даварсан хулгайчуудыг том гүрнүүд нэгдээд газрын хөрснөөс арчих хэрэгтэй ш тээ. Гэхдээ эднийг санхүүжүүлж дайтуулах сонирхолтой улсууд байгаа л даа
2015-11-13