Хүмүүс зоригтой, шийдэмгий улстөрчдийг хүсч байна

img

 

“Нэг үндэстэн-нэг цэрэг“ хөтөлбөр хэрэгжихээр болоод байгаа билээ. Хөтөлбөрийн гол агуулга нь төмөр зам, авто зам, барилга, говийг усжуулах гэсэн томоохон төслүүдийг дотоодын 10 мянган цэргийн хүчээр барьж босгох тухай юм.Энэ нь өнөөгийн тулгараад буй эдийн засгийн хямралыг богино хугацаанд дотоодын нөөц бололцоонд суурилж даван туулах хамгийн бодитой шийдэл гэж үзэж байгаа. Гадагш урсах тодорхой хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадах бөгөөд жил бүр гаднаас 30 орчим мянган ажиллах хүч авдаг байдлыг таслан зогсоох нөхцөл бүрдэх гэнэ. Өндөр хөгжилтэй орнууд ч хүнд хэцүү цаг үеийг дотоод нөөц бололцоо, хүчээ ашиглан давж гарч байжээ.

 

Хөдөлмөрийн насны залуусаа мэргэшүүлэн ажиллуулах бодлого баримталж байгаа нь үндэсний эрх ашиг хэмээн үзэх хүн олон.  Тэгвэл шүүмжлэх хүмүүс ч бий. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төмөр замын бүтээн байгуулалтад 10 мянган залуу дайчлах өөрсдийнхөө ажилд 24 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Хүрз жоотуу бариад 10 мянган залуу төмөр зам барих юм гэнэ. Ийм үлгэр гэж юу байх вэ. Тэр мөнгөөр өнөөдөр эмч, багш нарынхаа цалинг нэмж болно. Тэр залуус хүрз жоотуу бариад зургаан км зам л барьвал их юм. Тэр зургаан км замаар бид яах юм бэ. Монгол Улс ардчиллын орон байж Хойд Солонгос болох гээд байгаа юм уу” гэх зэргээр эсэргүүцсэн. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга “Либерал хаус” ТББ-аас зохион байгуулсан уулзалт дээр дэлгэрэнгүй танилцуулж, асуултуудад хариулсан юм.

 

-“Нэг үндэстэн-нэг цэрэг” хөтөлбөрийг яг хэзээнээс эхэлж хэрэгжүүлэх юм бэ?

-Нэрний хувьд хараахан тогтчихсон нэр биш л дээ. Гол санаа нь 10 мянган залуусыг цэрэгт шинээр татаж, төмөр зам, авто зам, барилга гэсэн томоохон төслүүдээ урагшлуулъя гэсэн шийдэл юм. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цэрэг татлага эхэлнэ. Ингээд гурав, дөрөвдүгээр сараас цэргийн ангиудаар мэргэжил олгох сургалтууд явах юм. Ингээд газар гэсмэгц бүтээн байгуулалтад шилжинэ.

 

-Нарийн мэргэжил шаардсан төмөр зам, авто зам, барилга гэх мэт салбарын ажлыг энгийн нэг цэрэгт татагдсан залуучуудаар хийлгэнэ гэдэг бүтэхгүй, цаг мөнгө үрсэн хэрэг гэж зарим нь шүүмжилж байна?

-Үгүй л дээ, армийн цэргийн хүчээр боссон олон бүтээн байгуулалтыг бид мэднэ шүү дээ. Монголчууд ямар ч ажлыг маш хурдан сурдаг. Тэгээд ч гадаадынхан чадаад хийгээд байгаа юмыг өөрсдөө хийж яагаад чадахгүй гэж. БНСУ, БНХАУ, Чили, Израйл, хуучин ЗХУ зэрэг улс бүгд л цэргийн хүчийг бүтээн байгуулалтад ашиглаж босч ирсэн шүү дээ. Хятад бүх төмөр замаа өөрийн армиар бариулсан.

 

-Шинээр татах цэргүүдийг яг ямар ямар бүтээн байгуулалтад ашиглах юм бэ?

-Төмөр зам, авто зам, барилга гэсэн чиглэлүүдэд бүтээн байгуулалт хийнэ. 1800 км төмөр зам барих, 200 мянган айлын орон сууц барих зэрэг томоохон ажил бий. Үүн дээр нэмээд говийг усжуулах нэг төсөл нэмэгдэж байгаа. Сэлэнгэ, Хэрлэн голын усаар цөөрөм байгуулж, говь руу хоолой татах ажил л даа.

 

-10 мянган цэрэг гэдэг тоо хэр бодитой тоо вэ. Тэр их ажлыг ийм тооны хүн хүчээр хийж хүчрэх үү?

-Уг нь 50 мянган цэрэг татъя гэсэн. Гэтэл багассаар байгаад 10 мянга дээр буулаа. Чамлалттай л тоо. Гэхдээ баталж байгаа нь их юм. Гаднаас авдаг ажиллах хүчний квотыг аль болох тэглэх хэрэгтэй. Гэтэл урагшгүй улстөрчдийн байдлыг харахад хэдэн хувийг хадгалах хүсэлтэй юм шиг байна лээ. Бүхэл бүтэн 40 мянгыг нь хассан ч гэсэн энэ хөтөлбөр цаашаа явах ёстой. Ядаж л цалин хэлбэрээр гадагшаа гардаг мөнгийг дотооддоо хадгалж үлдэнэ.

 

-Хөрөнгө мөнгөний хувьд яаж шийдэх вэ?

-Төсөвт 24 тэрбум төгрөг тусгаж байна. Энэ нь хаана ч үгүй л дээ. Гэхдээ энэ их ажиллах хүч, бүтээн байгуулалтыг дагаад бусад салбар босоод ирнэ. Хүнс, хөнгөн үйлдвэр, оёдол гээд бүгд борлуулалтад орж эхэлнэ. Бүх юмаа дан дотоодоосоо авна. Бүх гүйлгээ монгол төгрөгөөр хийгдэнэ. Тийм учраас мөнгөний тал дээр санаа зовохгүй байна. Мөнгө дотроо эргэлдэж байгаа. Гаргасан мөнгө эргээд ороод ирнэ. Манай одоогийн жишиг яадаг гэхээр, гаднаас зээл авдаг. Гадаадууд зээл өгөхдөө ажиллах хүчээ манайхаас аваарай, тоног төхөөрөмжөө аваарай гэх мэтээр оруулсан мөнгөө цалин болгоод буцаагаад авчихдаг. Ингээд төсөв дээр өртэй үлдэж байгаа юм. Мэргэшсэн ажилтан ч байхгүй, худалдаж  авсан тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах хүн ч байхгүй, ингээд дуусдаг байхгүй юу.

 

-Энэ ажил Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах төсөл шиг бас л гацчих юм биш биз дээ?

-Улс төр өөрөө хамгийн бохир зүйл. Тэр утгаараа улс төрийн шийдвэрүүдэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Сайншандын аж үйлдвэрийн паркийн хувьд манай газрын баялгийг хямд, нэмүү өртөг шингээлгүй авахын тулд дэд бүтцийг нь зогсоохоос өөр аргагүй болсонтой л холбоотой. Дэд бүтэцтэй болчихвол баялаг дагаад үнэд орно. Тийм л учраас төмөр замын бодлого дээр одоо хүртэл нэлээд том эсэргүүцэл, хүч яваад байна шүү дээ. Гэхдээ энэ хөтөлбөрийн хувьд дэмжээд явчих байх. Гацаах гэсэн, муучлах гэсэн оролдлогууд гардгаараа гарна. Нийт масс дэмжээд явчихвал эд яаж ч чадахгүй.

 

-Монголын төмөр зам ТӨХК-ийн  захирал асан Б.Батзаяаг баривчилсан байгаа. Энэ нь цаагуураа төмөр замын төслийн ашиг сонирхолтой холбоотой гэх юм. Та үүнд тайлбар өгөх үү?

-Би тодорхой ярих хэцүү. Миний яриа нөгөө хүмүүсээ хүндрүүлэх нөхцөл болоосой гэж хүсэхгүй байна. Гэхдээ нэг юм тодорхой. Төмөр замыг хэн эзэмших вэ, баялгийг хэн барьж байх вэ гэдгээс л үүдэлтэй зүйл.

 

-Тантай мөр зэрэгцэж яваа журмын нөхөд чинь ийм ажил хийж байгаад ямар байр суурьтай байгаа вэ?

-Цаад зорилго нь над руу чиглэж байгааг мэдэж байгаа. Энэ нөхрийг л дарж авахгүй бол болохгүй гэсэн атаа, хилэн цаана нь яваа. Гэхдээ энэ талаар яримгүй байна. Эргээд цэргийн хүчээ бүтээн байгуулалтад ашиглах яриа руугаа шилжье, тэгэх үү?

 

-Энэ хөтөлбөр хэрэгжвэл Монгол Улс Хойд Солонгостой адил болох нь гэж шүүмжилж байгаа. Цэргүүдээр албадан хөдөлмөр хийлгэх нь ер нь зөв үү?

-Би хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэсэн бодолтой хүн. Тэгээд ч цэргүүдээр албадан хөдөлмөр хийлгэхгүй. Бид цэргүүдээ бүтээн байгуулалтад оруулж байна, цалин олгож байна. Дээр нь хос мэргэжил эзэмшүүлнэ. Энэ чинь хүнийхээ төлөө, хүнээ засч байгаа төрийн бодлого хамт явж байна гэсэн үг. Өнөөдөр бид армиа зүгээр нэг скаут болгочихоод яваад байгаа байхгүй юу. Нэг жилийн цэргээр улс орон хөгжихгүй. Үнэндээ цэргээ тэжээж чадахгүй болохоороо л ийм байдал руу шилжсэн шүү дээ. Дараа нь оюутан цэрэг гэж скаутын холбоо шиг юм болоод бас өнгөрсөн. Хөгжил гэж юу юм бэ. Шүлэг зохиох, дуу хит болгох, “Болор цом”-д түрүүлэх биш шүү дээ. Хөгжил бол бүтээн байгуулалт. Тэгвэл бүтээн байгуулалтыг хэнээр хийлгэх юм. Бид хөх толботой, тэнгэрийн удамтай гээд зүгээр хараад суух гээд байгаа юм уу. Тийм юм байдаггүй юм. Хойд Солонгос шиг болох гэлээ гэсэн элий балай юм ярьцгаагаад байна билээ. Гэтэл 50 жил өөрсдийнхөө хүчээр яваа улс шүү. Бид гэтэл хажууд нь бүх юмаа гаднаас авч, бүх юмаа гадны хүмүүсээр хийлгэж байна. Эрээнийг нэг л өдөр хаахад манай улс хэцүүднэ биз дээ. Тиймд энх цагийн цэргүүдээ бүтээн байгуулалтад оруулахад ерөөс буруу биш.

 

-Хөтөлбөрийн үр дүнг та өөрийнхөөрөө юу гэж харж байгаа вэ. Эдийн засгийн хямралыг даван туулах гол шийдэл гэж үзэж байгаа бололтой?

-Хямралаас бид өөрсдөө л гарна уу гэхээс гадныхан гаргахгүй. Гадныхны хувьд цасан шуурга болж байхад дахыг нь нүдний шилээр солиод авчихдаг шиг юм болох гээд байна. Гэтэл нүдний шил цасан шуурганд ямар ч нэмэргүй. Би бусад орны хөгжсөн түүхийг судалсан. Нэг ч хүрз нүүрсгүй, нэг ч халбага баялаггүй улс яаж Азийн бар улс болж чадсан байна вэ. 1968 онд маш хүнд байдалд байсан улс 1982 онд олимп зохион байгуулж чадсан. Дайнд ялагдсан Герман, Япон яагаад тэгж хурдан хөгжив. Нууц нь цэрэг, армийн л хүч шүү дээ. Тэр их хүчийг бүтээн байгуулалтад чиглүүлж чадсан. Гэтэл эсрэгээрээ Грек хямралаа шийдэж чадахгүй суусаар байгаад дуусч байна. Харин бид Грекийг бодвол шийдлээ олчихлоо. Бидэнд шашны ямар ч маргаан байхгүй, юм маш хурдан сурдаг, амьдрах чадвартай ийм ард түмэн байгаад байдаг. Тиймд зангидсан гар шиг болж аваад, бүтээн  байгуулалт гээд оволзоод ирвэл бүх юм дагаад босоод ирнэ. Дотоодын хэрэглээ, үндэсний үйлдвэрлэлийн борлуулалт, мөнгөн урсгал, хэрэглээний зөв тогтолцоо бий болно.

 

-Үүнийг хийхэд эрх зүйн хувьд олон өөрчлөлт хийх шаардлагатай тулгарах уу?

-Эрх зүйн хувьд хүндрэлтэй юм байхгүй. Гэрээт цэрэг гэж бэлэн хуульчлагдсан эрх зүйн акт бий. Үүний нэг жил гэдгийг гурав болгоод, эмэгтэй гэсэн заалт оруулчихад л болно.

 

-Гэвч улстөрчид дэмжихийг хүсэхгүй бол ямар ч жижиг хуулийн өөрчлөлт бэрхшээл дагуулдаг шүү дээ. Таныг энэ зовлонг хамгийн их амсаж яваа хүн гэж хардаг?

-Улстөрчид дэмжээд л явах хэрэгтэй. Гэхдээ бид баялгийн хараал гэдэг юмны дотор яваа болохоор хэцүү. Миний хувьд зүрхээ авахуулчихаад л байна. Гэвч огцом шийдвэртэй зөв үйл ажиллагаа гаргадаг, бүтээн байгуулалт хийдэг зоригтой улстөрчдийг хүмүүс хүсч байгаа.

 

 

Д.ДАМДИНЖАВ

Эх сурвалж:

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zuraach:
10000 baitugai zaluus arxi uugaad demii teneed yawaa bololtoi. Tedend mergejil olgood cailn ogood tomor zam bariulaxad yu n boloxgvi gej. Xuuchin SSSR, Xoid Solongos ene ter chini xargis. Mongol uls Xarin ch calin mongo ogox n...
2015-11-14
зочин:
Төмөр замыг нь бариулаагүй байж одоо цэргүүдээр төмөр зам бариулна гэж юу яриад бнаа Одоо ажилгүй болж байгаа уурхайчдад энэ Баттулга нөхөн төлбөр гаргаж өгөх хэрэгтэй
2015-11-14
tegye:
tegye hu idsen munguur chin tumur zam baruilya
2015-11-13
зочин:
дэмжиж байна, зөв санаа цэргийн хүчийг энхийн бүтээн байгуулалтад ашиглах хэрэгтэй, энэ хүн юм хийдэг гүйлгээ ухаантай хүн шүү, америкт боловсрол олсон нь сая саяаар нь гадаадад мартах, алдахыг заалгаад байна.
2015-11-13
Zochin:
Jenco chi lav ter shiidemgii ni lav bish shuu
2015-11-13
EG ORONCH:
CHI MONGOL ULSIIG HORLOJ DUUSAGUI YU?
2015-11-13
Зочин:
chamaig songohgui eee
2015-11-13
zochin:
China-d hodolmoriin hols ugaasaa baga, deer ni tserguudiig hucheer holsguigeer l zarim ajild ashilaj bgaa shuu deee zardal gargahguin tuld. Manaid zaaaval tseregt ajil ogoh geed gaa ni uneheer oilgomjgui asuudal. Zaaval tseregt tataj ajil hiilgene gedeg ni yu gesen ug ve Tertee tergui ajilgui humuus mongoloor duuren bn sh dee...
2015-11-13
Зочин:
,
2015-11-13
Зочин:
Баянхонгорын 2 мал эргүү тэнэг боловсролгүй.
2015-11-13
dsdds:
Худлаа хуцахаа боль эргүү новшоо. Чиний сайд болгосон шингэр чинь Халх голыг худалдаж байна. өөрийн чинь даалгавар уу хаа байна тэр аж үйлдвэр сайд байхдаа юу хийсэн юм бэ
2015-11-13
123:
Маш зөв санаа. Хэрэгжүүлэх гэхээр л унагачихаад байгаа юм даа.
2015-11-13
Er hun...:
Ingej ergesen ni deer dee bugd hetsuudej b,a... Ene sanaaa heregjuuleed ehleh heregtei... Belenchilj idej zuvhun shunag zetgeleer ungursun heden jiliig avlaa yadaj ingeed uhaaraad b.val hongiliin uzuurt ohc hayna shuu... Belenchleh setgelgee tarhinii turaaliig arilgaj shiidvertei alham hiih heregtei...
2015-11-13
ЭХЛЭЭД:
ЧИ ЭХЛЭЭД ТЭР ТӨМӨР ЗАМАА АВЧ ИДСЭН МӨНГӨӨ ТӨЛЧИХ
2015-11-13
зочин:
Шаа чи чиний төмөр замд хийсэн ажил хаана байна аж үйлдвэрийн парк байгуулсан чинь хаана байна ааа ааа.
2015-11-13
Usa:
USAd ajilguidliin tuvshin 2orontoi toond dohoj bn gej boon um bolj baihad mongold hed baigaa bilee!!Zasgiin gazraas shahaj shaardaj baigaa duu hooloi manaid sul bn.Iim ued Battulgiin ene sanaa mash zov shuu!Zaluusaa demjeerei!!!
2015-11-13
Usa:
USAd ajilguidliin tuvshin 2orontoi toond dohoj bn gej boon um bolj baihad mongold hed baigaa bilee!!Zasgiin gazraas shahaj shaardaj baigaa duu hooloi manaid sul bn.Iim ued Battulgiin ene sanaa mash zov shuu!Zaluusaa demjeerei!!!
2015-11-13
Usa:
Mash saihan sanaa bn.Bid oorsdoo l hiij buteene.Demjij bn.
2015-11-13
Bi:
Battulgiig demjij bna. Zov shuu
2015-11-13
Boogi:
Mash zov Sanaa .ene myy heleed muulaad uhchih geed bgaa ulsuudiig yoroosoo oilgohgui yum.mongoliin daisnuud
2015-11-13
зочин:
Зөндөө урт юм байхаар нв уншсангүй шүү, гэхдээ л Баттулгыг дэмжинэ ээ, ямар ч байсан мөнгөний төлөө эх орноо, анд нөхдөө худалдах хүн биш шүү
2015-11-13
Irgen:
Shiidemgii zorigtoi baisan yum bol olon yamni said baihdaa yu hiij baivaa. Tarhi ugaahaa boli.
2015-11-13
Зочин:
Тийм нь энэ 76 -д байхгүй шүү .
2015-11-13
хэхэхэ:
за Баттулга л биш шүү
2015-11-13
Dash:
ZOVOO ZOV. Armiig oligtoihon ashiglah heregtei. Buteen baiguulalt, gal usnii ontsgoi nohtsol ene ter geed. Bid hezee hentei baildana gej baahan zaluuchuudiig demii tejeej baihiin. Buteen baiguulalt, ontsgoi nohtsold daichlana gedeg chin tedniig humuujuulj, ajil surgej , tevcheer hatuujild surgaj baigaa bishuu! Battulgiig yamagt damjdeg. Terend Mongoloo gesen setgel baidag gedegt itgedeg.
2015-11-13
lagaa:
Ene luibachin idej uusan ochnoon terbumaa yasan nohor be? neg hund baitugai Mongol 3saya hund hureltseh mongo luibardsan hun yum bish uu? chamaas bayan hunii cuulchiin zahiag Steve Jobsiin unshiad negiig bodoj uzeech gej zobolmoor bna H.Battulga guia !Ard tumen ahan duus mine ene metiin hudal eeljit luibard itgehiin orond idnii bulhaig buh niiteeree elchillej buh horongiig in yaduu ard tumen de hubchillaj ogoh heregtei yum bish uu?Debcheer duusaj bna shu ! Ene horbood neg l amidarina shu!!! Bugdeeree niilej huts uhna shig bolson ene uls torchdiin bulhaig shuuj bairand in tabij uldsen nandin tsag hugatsaagaa ur huuhediinhee sain saihani toloo temtseh tsag bolson shu! Ard tumen mine unen buhniig yalna. Noirnoosoo serej amidralinhaa neg udaa oldoh ami nas az jargaliinhaa toloo temtsetsgee ahan duus mine!!!!
2015-11-13
zochin:
Tumur zamd heregleh gej idej uusan 280 say USD - oo butsaaj uguud mongoliin turuus zail.
2015-11-13
Зочин:
Jonhuu Jenko
2015-11-13
ХУУЛЬЧ:
ЖЕНКО БАТТУЛГААС ОЛИГТОЙ ЮМ ГАРАХГҮЙ. ӨӨРИЙН ЭРХ АШИГ, ИДЭЖ ЛУЙВАРДАХ БОЛ ЯМАРЧ ҮЛГЭР ЗОХИОЖ УЛС ОРНОО ХОРЛОХООС ЮМАНД БОДОХГҮЙ ЭТГЭЭД БАЙГААГ БҮГД МЭДНЭ.
2015-11-13
zochin:
Chi odoo arai uuriiguu shiidemgii zorigtoi uls turch geh geed bgaa uym bish biz dee.Ineed hurchihlee.Cham shig uuh ch bish bulchirhai ch bish amitnaas bolj uls eh oron suirch guitslee.Odoo bolij uz.Chamd hen itgehiin.
2015-11-13
hulgar:
nad hulgar jihtei Haltmaa obogtoi Hulhi Battulga guai eeljit hulhidaltaa hiih gej bna da toriig ene baidald oruulsan burhanii hellegeer nisbanas bolson bug chotgort hubirsan buruu nomtong ooriig in hariutslaga tootsoj 150 saya iin uchiriig in olj deeliig in nomoruuleh tsag bolson yum bish uu...? nad nohor chine bohiinhoo ajiliig l hiij baibal bolloo yum bish uu? mongo bodohoo bolij burhanii orond ochihod chine ene hiise n nugel chine hangalttai shu ur huuheddee oshoo zoblon bitgii uldeegeech de hukhu Tulga guia!!!!
2015-11-13
Baagii:
Uneheer saihan sanaa bna. Ajilgui olon myangan zaluus tseregt tatagdaj mergejil ezemshij uls orniihoo buteen baiguulaltad gar bie oroltsoh ni bna shuu dee. Hyatad ajilchidad mongo ogsnoos neg ch gesen mongol hun ajiltai, ugui yadaj l aav eejee tamlahgui shuu dee. Iim saihan sanaag demjihgui bgaa ulstorchdiig songohgui l baih heregtei
2015-11-13
zochin:
Gansukh-n araas yavah ni. Chamd odoo itgedeg hun bna uu?
2015-11-13
Зочин:
1,2 dugaar hun ta 3 AN-g bulshilj bna da. haramsaltai.
2015-11-13
124567899:
Энэ муу луйварчин юу ч хийж мэднэ шүү. Тун болгоомжтой байх хэрэгтэй дээ.
2015-11-13
УЛААНГОМ:
ЗӨВ, ЦЭРЭГ БОЛ ЯРГАЛДАГ ГАЗАР БИШ, ЗАЛУУЧУУДЫГ ХАТУУЖУУЛДАГ, АЖИЛ АМЬДРАЛД СУРГАДАГ ГАЗАР БАЙХ ЁСТОЙ. АЖИЛД СУРГААД, МЭРГЭЖИЛ ЭЗЭМШҮҮЛЭЭД ТАВИХ ХЭРЭГТЭЙ.
2015-11-13