Хятадын 100 юань шинэчлэгдлээ

img

 

БНХАУ-ын Төв банк 100 юанийн мөнгөн дэвсгэртээ шинэчилж, гүйлгээнд оруулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.  Шинэ мөнгөн дэвсгэр өчигдөр орон нутгийн цагаар 15.00 цагт гүйлгээнд орж, банкууд шинэ юаниар үйлчилж эхэлжээ.  Өнгөрсөн оноос 100 юанийг шинэчлэх ажил эхэлжээ. Учир нь гэмт этгээдүүд 100 юанийг хуурамчаар үйлдвэрлэж, улмаар гүйлгээнд оруулж, иргэд болон улсад их хэмжээний хохирол учруулсан юм. 2013-2014 оны хооронд гэмт этгээдүүд хуурамч 100 сая орчим юанийн гүйлгээ хийсэн байна. Бээжингийн цагдаагийнхан өнгөрсөн долоодугаар сард хуурамч юань үйлдвэрлэдэг нууц бүлэглэлийг илрүүлсэн билээ.

 

Шинэ юань өмнөхөөсөө илүү тод улаан өнгөөр бүтээгдсэн бөгөөд нүүрэн талдаа БНХАУ-ын анхны удирдагч Мао Зедуны инээмсэглэж буй хөргийг нийтэлсэн бол ар талдаа парламентын ордныг дүрсэлжээ.  Хуучин 100 юанийн дэвсгэртийг 1960 онд үйлдвэрлэсэн бөгөөд шинэ юань гүйлгээнд орсноор хуучин дэвсгэртийг иргэдээс хураан авч, устгалд оруулж эхэлсэн байна.  Хуучин дэвсгэртээс нэг ширхэгийг үлдээж, Шеняанг мужид байрлах Санхүүгийн музейд хадгалахаар болжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ