Хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө шатаажээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций суман дахь Үйлдвэрчний Эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд болсон 12:00 цагийн хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө галдан шатаахыг завджээ
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ залуусын төлөө шатвал ч шатъя” гээд гэнэт цэвэр усны савтай бензин өөр рүүгээ цацаж гал тавьсан байна. Галын хор ойрхон байсан тулдаа цаг алдалгүй галыг унтрааж амжжээ. Харин одоо цагдаагийн байгууллагын алба хаагч Зууны мэдээллийн сонины байр орчимд хэргийн газрын үзлэг явуулж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций суман дахь Үйлдвэрчний Эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурлын эхэнд “ТТ JV CO компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК ажилчдаа худалдсан. 33 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах болсон нь хөдөлмөрийн хууль зөрчиж хүний эрхэнд халдсан хэрэг. “Эрдэнэс Тавантолгой” ХК цаасан дээрх компани болж хувирлаа. Ирэх 12 дугаар сард 200 хүн ажилгүй болох нь. Үүний төлөө монголчууд нэгдмээр байна. Энэ бүхнийг хийсэн Засгийн газар болоод С.Баярцогтыг огцруулах ёстой. Ажилчдаа өгөөш болгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг огцруулъя" хэмээжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ