Хятадад мах нийлүүлэх компаниудад гэрчилгээ гардууллаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015.11.09-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс, БНХАУ-д экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг байлаа. 


Одоогоор “Мах маркет”, “Монгол эко мах” гэсэн хоёр компани Хятадад мах нийлүүлэх эрхтэй болоод буй юм.  Уг хоёр компанийн удирдлагуудад мах нийлүүлэх гэрчилгээг өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд гардуулан өгчээ. 

 

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг экспортод гаргах салхийг хагалж бусдаа түүчээлж байгаа хоёр компани болон цаашид бүтээгдэхүүнээ экспортлох аж ахуйн нэгжийн баримт бичгийн бүрдүүлэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага 24 цагийн дотор гаргаж өгч байх болно” гэжээ. 

 

Үүнээс гадна таван аж ахуйн нэгжийн баримт бичгийг БНХАУ-ын талд хүргүүлээд байгаа аж. 


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Авилгалд хэдийг өгч авсан бол доо?новшинэ шаарууд
2015-11-13