С.Эрдэнийн өргөдлийг судалж байгаа

img

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Цогтцэций суман дахь "Эв санааны нэгдэл" Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаахыг оролдсон үйл явдалтай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр иргэн С.Эрдэнээс энэ сарын 9-ний өдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдлийг уншиж танилцуулсан.  Уг өргөдөлд “Компанийн удирдлагууд компанийн эдийн засгийн байдлыг сайжруулах нэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3, 40.5 дахь заалтуудыг ноцтой зөрчин 203 мэргэшсэн ажилтнаа халсан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь ноцтой зөрчин, бусдад худалдсан хэмээн үзэж байна. Австралийн нэр бүхий компани, БНХАУ-ын харьяа компани болсныг хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны итгэлцлийн гэрээг Монгол Улсын газар нутаг дээр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ болгон өөрчлөх эрх зүйн чадамжгүй, хүчингүй гэрээ хэмээн тооцож байна” хэмээжээ.  Уг гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг дурдаад, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан шалгуулж өгөх хүсэлтээ илэрхийлсэн байна.  Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэлдээ:

 

-Нийгмийг айдаст автуулах гэсэн, тэр тусмаа өөрийнхөө амьд явах эрхийн эсрэг алхамыг Монгол Улсад хэнд ч хэзээ ч зөвшөөрч болохгүй. Энэ бол маш буруу. Нөгөө талаараа Монгол Улс тогтоосон хууль дүрэмтэй. Нэгэнт өргөдөл өгсөн юм чинь өргөдлийнхөө хариуг сонсох хэрэгтэй. Цаашилбал шүүх цагдаад хандах эрх нь нээлттэй. Энэ өргөдөл 11 дүгээр сарын 9-ний өдөр ирсэн. Хуулиараа 12 дугаар сарын 9-ний өдөр гэхэд хугацаа нь дуусах юм. Шаардлагатай гэвэл дахин нэг сараар сунгадаг. Иргэн С.Эрдэнийн өргөдлийг тус байнгын хороо судалж байгаа мэдээлэв.

 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Олон улсын гэрээ орчуулна гэж хуцав.Монгол Улсад Монголоор гэрээ байгуул Юунд орлилдоод байгаан 30 хоног судална ахиад 30 хоног сунгана гэнэ Энэ хулгайч хахууль авчихаад судална гэж юу байхав эд нарвг зайлуулах цаг болжээ
2015-11-15
Зочин:
үхсэнээ судалдым
2015-11-14
Зочин:
ene bas mungutei bolchjee. duugarahaa baichij. oilgomjtoi
2015-11-14
ah:
avgaitaigaa l naad xeruulee xii batsaanaa
2015-11-14
зочин:
Гадны 3 дахь хөрштэй түншлэх Үүнийгээ тэргүүний технилоги дэвүил гэж ирээд л ярьж өгнө дөө. Хэсэгхэн хугацааны дараа нөгөө рекламдаад байсан 3 дахч хөршүүд гэртээ харьцгааж харин аөмнөд хөрш болох Хятадын нэгэн компани тухайн гакрыг авсан байдаг.Энэ үйлдэл нь ухаандааа лиценз УГААЖ байгаа л хрэг шүү дээ.Еоөнэхийлөгч асан П.Очирбат дорнотод очоод АНУ-ын тэргүүний техник технилоги МОНГОЛД ОРЖ ИРЛЭЭ ГЭЭД Л ДЭЭЛЭНДЭЭ НЕФТЬ ТҮРХЭЭД ЯАЖ АРД ОЛНЫ ТОЛГОЙГ УГААЖ БАЙЛАА. одоо хятадын компани бараг татваргүйгээр бүх нефтийг өмнө зүг зөөж байгаа шүү дээ.Одоо Таван толгойг Хятадад өгөх гэж АН-МАн-ын НҮҮРСЧдийн нам яаж улайрч байгаа бид харж байна. 3 дахь хөрш нэрээр ЛИЦЕНЗ угаагч даа гэж...,
2015-11-14
зочин:
Батбилэг гэхээсээ илүү тэр Мягмарэрдэнийг фракцаар нв халаач!!!!!!! тэгж цэвэрлэхгүй бол энэ хэвээр байх болно. Нямгэрэл захирал жинхэнэ уурхайн амьдрал мэддэг. Бусад нь бүгд Сайханбилэг, Баярцогтын гар хөл гэдгийг бүгд мэдэж байгаа. эдэж болсон зайлцгаа. монголын үрсд үлдээ
2015-11-13
bolor:
Shuuh tsagdaa shiidchihdeg bol yu geel uuriiguu shataaha gejuu ene ih er zorigiig bishirch bna ene muusain uviagui luivarchidiin uuduus ingej anhaaruulj bie setgelee zoliosolj bna
2015-11-13
Зочин:
Ehnbayar amid yavah erhendee haldaj ulsuglun yavuulsan bish biluu?!
2015-11-13
shaa shaa:
shaa shaa.hunii zovlongoor bitgii uls tur hiij shoudaad bai.
2015-11-13
Зочин:
toriin ajil irgeniihee toloo shuurhai shudraga shiidver gargah heregtei. Tor irgediinhee ug orgodol gomdoliig avj heleltsedgui. olon sar jiliin daraa hudlaa medeelel ogdog shuu dee.
2015-11-13
Зочин:
Huchin tuguldor bus gesen undeslelee darui gargaad l ir, dainii hajuugaar dajin gej tsetserhegsed hereggui
2015-11-13
иргэн:
Даль даль хийсэн чавганц минь чамайг судалсаар байтал амьдрал нь сүйрнэ за. Ингэж байхаар шуудхан алчихаач та нар. Чиний нөгөө хүн огцруулах юу болсон судалж байгаа юу, одоо чамайг судалсаар байтал бүрэн эрхийг хугацаа нь дуусч байна ш дээ, Судлаач аа.
2015-11-13