2016 оны улсын төсвийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны улсын төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьсан асуултад ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг хариуллаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Боловсрол, эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын цалинг яагаад 10 хувиар хассан бэ?
Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг:
-Боловсрол, эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлаас бусад газрын цалингийн санг 10 хувиар бууруулна. Цалинг бууруулахгүй.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Боловсрол, эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын цалинг бууруулахгүй гэж санал хураалгасан. Харин бусдыг нь хасна гэж ойлгоогүй. Цалингийн сан хасагдана гэдэг чинь цалин хасагддаг юм байгаа биз дээ. Тэтгэвэр нэмэх гэхээр мөнгө байхгүй гэдэг мөртлөө хайс бариад байгаа нь ямар учиртай вэ?
-Цалингийн санд урсгал зардал ордог.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Цалингийн санд хасахаар хичнээн хүн цомхотголд орох вэ?
-2016 оны төсөв батлагдсанаар нэг ч хүн ажлаас халагдахгүй байх боломжтой. Урсгал зардлыг дотоодоо зохицуулах юм.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар 2016 оны улсын төсвийн зүйл заалт бүрээр санал хураалт явуулав. Ирэх онд Ерөнхийлөн захирагч Ерөнхийлөгч 4.8 тэрбум, УИХ-ын дарга 18 тэрбум, Ерөнхий сайд 99.6 тэрбум, Шадар сайд 110.3 тэрбум, ЗГХЭГ-ын дарга 27.2 тэрбум, БОНХАЖ-ын сайд 57,3 тэрбум, ГХ-ийн сайд 72,7 тэрбум, Сангийн сайд 3.1 их наяд, тэрбум, Батлан хамгаалахын сайд 218,6 тэрбум, БСШУ –ы сайд 1,2 их наяд, ЗТ-ийн сайд 242 тэрбум, Хөдөлмөрийн сайд 27 тэрбум, ЭХ-ний сайд 67,3 тэрбум, ХХАА-н сайд 497 тэрбум, ХАХНХ-ын сайд 19 тэрбум, ЭМС-ын сайд 691 тэрбум, БХБ-ын сайд 42 тэрбум төгрөгийг тус тус захиран зарцуулахаар төсөвлөжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ